Шууд Chart

Орон нутгийн сургалт Дундговь аймагт эхэллээ

2019-06-17 11:34:34

Үндэсний статистикийн хорооноос “Статистикийн мэдээллийн чанар, шуурхай байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг хангаж, албан ёсны статистикийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх” сургалт Дундговь аймагт эхэллээ.

Сургалтын нээлтийн үеэр Дундговь аймгийн Иргэдийн хурлын дарга С.Сүхбаатар статистикийн мэдээллийн чанарт анхаарлаа хандуулах талаар чухалчлав.

Үндэсний статистикийн хорооны Дотоод аудит, мониторингийн хэлтсийн дарга Б.Саранчимэг, Статистикийн хэлтсийн дарга Б.Энхтуяа нар сургалтын зорилго, ач холбогдлыг танилцууллаа.

Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтаар аймгийн төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчдыг хамруулах ба хоёр дахь өдөр сумдын Орлогч дарга, статистик хариуцсан мэргэжилтнүүдэд мэдлэг ур чадвар олгох юм.

Эх сурвалж: ҮСХ


Орон нутгийн сургалт Дундговь аймагт эхэллээ  
Үзсэн: 91 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй