Шууд Chart

Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх байгууллагуудын холбогдох бичиг баримтыг авч эхэллээ

2019-06-17 11:44:03

Тулгар төр байгууллагдсаны 2228, Их монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудын холбогдох бичиг баримтыг өнөөдрөөс эхлэн 06 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн 605 тоот өрөөнд хүлээж авна.

Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах ААН-ийн бүрдүүлэх материалын жагсаалт:

• Албан хүсэлт
• Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
• Дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ /эх хувь/
• Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон ажлын байрны дүгнэлт, мэдээллийн санд бүртгүүлсэн бүртгэлийн хуудас
• Тогоочийн мэргэжлийн үнэмлэх
• Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр /Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/415 дугаар тушаал/
Худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэн, аж ахуйн нэгжийн бүрдүүлэх материалын жагсаалт:
• Албан хүсэлт, өргөдөл
• Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх/-ний хуулбар
• Дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ /эх хувь/
• Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон ажлын байрны дүгнэлт, мэдээллийн санд бүртгүүлсэн бүртгэлийн хуудас
• Худалдагчийн мэргэжлийн үнэмлэх
• Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр /Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/415 дугаар тушаал/

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙН ХЭЛТЭС


Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх байгууллагуудын холбогдох бичиг баримтыг авч эхэллээ  
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй