Шууд Chart

Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Монголын урлагт шинэ түүх нэмлээ

2019-06-17 11:50:10

Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Италийн Палермо хотын "Массимо" театрт тоглож, Монголын урлагт шинэ түүх нэмлээ. Тэрбээр Италийн хөгжмийн зохиолч Ружеро Леонкаваллогийн “Pagliacci” буюу “Хэрмэл жүжигчид” хоёр үзэгдэлт сонгодог дуурийн гол дүрийг бүтээж, эхний өдрийн тоглолтоо амжилттай дуусгасан байна.

Мөн энэ сарын 21, 23-нд “Pagliacci” дуурьт тоглох аж. Түүнчлэн ирэх арванхоёрдугаар сард Испанийн нэрт дуурийн дуучин, маэстро Пласидо Доминготой нэг тайзнаа тоглох юм байна.

Тодруулбал тэрбээр арванхоёрдугаар сарын 14, 16-нд Испанийн хатан хаан Р.Софиягийн нэрэмжит Валенсиа дуурийн театрын тайзнаа Пласидо Доминготой Ж.Вердийн “Набуко” дуурьт тоглох аж.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Монголын урлагт шинэ түүх нэмлээ  
Үзсэн: 3192 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй