Шууд Chart

Бенжамин Нетаньяху Голаны өндөрлөгт суурин байгуулж, “Рамат-Трамп” гэдэг нэр өгчээ

2019-06-17 12:07:05

Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Голаны өндөрлөгт суурин байгуулж, түүндээ “Рамат-Трамп” гэдэг нэр өгөхөөр болсонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп талархал илэрхийлжээ. “Рамат-Трамп” гэдэг нь “Трампын өндөрлөг” гэсэн утгатай юм байна.

Дональд Трамп “Ерөнхий сайд Нетаньяху болон Израил улсад энэ томоохон хүндлэлийн төлөө талархаж байна” гэж "твиттер" хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Дональд Трамп Сирийн эсэргүүцлийг үл хайхран Голаны өндөрлөгийг Израилийн газар нутаг гэж хүлээн зөвшөөрсний хариуд израильчууд ийнхүү талархлаа илэрхийлсэн байна.

Энд эхний ээлжинд 120 өрх амьдрах иргэн-шашны холимог суурин байгуулагдах юм. Өмнө нь энэ газарт Берухим гэх хот байгуулахаар төлөвлөж байсан ч төлөвлөгөө нь биелээгүй байна. Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху ёслолын ажиллагааны үеэр Трампыг “Агуу анд нөхөр”-өө гээд Израилийн засаг захиргаа түүнд ийм хүндлэл үзүүлэх өртэй гэж тэмдэглэжээ.

Суурингийн тэмдгийг тавих, Израилийн сайд нарын танхимын нүүдлийн хуралдааны үйл ажиллагаанд АНУ-ын Элчин сайд Дэвид Фридман оролцсон байна.
Израиль улс Голаны өндөрлөгийг 1967 оны зургаан өдрийн дайны үеэр Сириэс булаан авч, 1981 онд хуульдаа өөрийн газар нутаг гэж заасан юм.

Харин өнгөрсөн гуравдугаар сард АНУ Израилийг Голаны өндөрлөгийг эзэмших эрхтэй гэж хүлээн зөвшөөрчээ. ОХУ-ын зүгээс энэ үйл явдлыг НҮБ-ын тогтоол, олон улсын эрх зүйн зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзсэн бол Европын холбооноос Израилийг энэ газар нутаг дээр тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Бенжамин Нетаньяху Голаны өндөрлөгт суурин байгуулж, “Рамат-Трамп” гэдэг нэр өгчээ   
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй