Шууд Chart

Мексикийн хилийн хамгаалалтынхан бичиг баримтгүй 800 орчим дүрвэгчийг саатуулжээ

2019-06-17 12:20:15

Мексикийн хилийн хамгаалалтынхан эргүүлээ эхлүүлж, бямба гарагт бичиг баримтгүй 800 орчим дүрвэгчийг саатуулжээ. Засгийн газраас нь энэ ажиллагааг хууль бус цагаачлалын эсрэг явуулж байгаа томоохон ажиллагаануудын нэг гэж үзэж буй юм байна. Хууль бус цагаач дүрвэгчдийн асуудлыг шийдэхийн тулд тус улс Гуатемалтай залгадаг хилдээ 6000 цэрэг илгээж байршуулна гэж амласан ч энэ талаар дорвитой өөрчлөлт гараагүй гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Гэтэл АНУ-ын талаас Мексикт энэ амлалтдаа хүрч тодорхой хэмжээнд дүрвэгчийн тоог бууруулахад нь 45 хоногийн хугацаа өгсөн. Энэ дагуу тус улс хилийн хамгаалалтаа чангатгаж, бичиг баримтгүй дүрвэгчдийн эсрэг хатуу арга хэмжээ авах шийдвэр гаргасан нь Засгийн газарт нь зөрчил маргаан үүсгэж, өнгөрөгч баасан гарагт Мексикийн шилжилт хөдөлгөөний үндэсний хүрээлэнгийн дарга Тонатиух Гильен огцорч, оронд нь хууль, шүүхийн байгууллагад ажиллаж байсан Франциско Гардуно гэдэг хүн томилогджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикээр дамжин АНУ-д хууль бусаар дүрвэгчдийг зогсоох тал дээр тусалж ахиц гаргахгүй. Мексикээс импортлодог бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар тавина гэж анхааруулаад байсан юм. Энэ асуудлаар талууд зургаадугаар сарын 6-ны өдөр уулзаж, дүрвэгчдийн урсгалыг багасгахад ахиц гаргаж, цэрэг илгээнэ гэдгээ Мексик амласан байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Мексикийн хилийн хамгаалалтынхан бичиг баримтгүй 800 орчим дүрвэгчийг саатуулжээ  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй