Шууд Chart

280 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, 3.753.585.00 төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

2019-06-17 12:15:47

Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураалтын хяналтын үзлэг, шалгалтын удирдамжийн дагуу Замын цагдаагийн хэлтэстэй хамтран 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Сансарын тунель, аюулгїйн тойргийн зам дээр ажиллаж, Албан татвар, төлбөрөө төлөөгүй 280 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, 3,753,585.00 төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн татварын хэлтэс


280 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, 3.753.585.00 төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ  
Үзсэн: 258 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй