Шууд Chart

“Хөдөө аж ахуй үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн стратеги төлөвлөгөөний төсөл”-ийг хэлэлцэв

2019-06-17 12:47:35

“Хөдөө аж ахуй үйлдвэрлэлд Шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний төсөл”-ийг өнөөдөр хэлэлцлээ. Энэхүү хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ХААҮШУОНТ-ийн захирал Р.Цогтбаатар, “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн захирал Алферд Катер тэргүүтэй, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, судлаачид, олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.

“Хөдөө аж ахуй үйлдвэрлэлд Шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн стратеги төлөвлөгөөний төсөл”-д орон нутгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах, ХАА-н салбарт мэдлэгт суурилсан техник, технологи нэвтрүүлэх, тогтвортой хөдөө аж ахуйг бий болгох, шинжлэх ухаан технологийн төслүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх асуудлууд тусгагдсан байна.

Энэхүү хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг ХХААХҮ-ийн Сайдын зөвлөлд танилцуулж батлуулснаар “Хөдөө аж ахуй үйлдвэрлэлд Шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн стратеги төлөвлөгөө”-г таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ


“Хөдөө аж ахуй үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн стратеги төлөвлөгөөний төсөл”-ийг хэлэлцэв  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй