Шууд Chart

Монголын цахим спортын холбооны тэмцээнд “Mazaalai” баг түрүүлэв

2019-06-17 15:00:00

Цахим спортоор хичээллэдэг залуусын тоглолтыг илүү үр дүнтэй, утга учиртай болгох, цаашлаад олон улсын тавцанд өрсөлдөх баг, тамирчдыг бий болгох зорилгоор Монголын цахим спортын холбооноос Монголын үндэсний лигийн цуврал тэмцээн зохион байгуулахаар болсон. “CS:GO” тоглоомын төрлөөр зохион байгуулагдсан лигийн эрх олгох анхны тэмцээн өнгөрсөн бямба гарагт болж, 64 баг өрсөлджээ. Үүнээс Түүнчлэн анхны тэмцээнд “Mazaalai” аваргалж, “Blesse” баг аман хүзүүдсэн байна.

Дашрамд дуулгахад, Монголын цахим спортын холбоо ирэх есдүгээр сараас “Монголын үндэсний лиг”-ийн тэмцээнийг тогтмол зохион байгуулахаар болсон. Уг тэмцээнд орсон баг тамирчдад тус бүр нь хоёр сая төгрөгийн шагналын сантай гурван цуврал тэмцээнд өрсөлдөх эрх, цаашлаад Монголын хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр шагналын сан бүхий мэргэжлийн лигийн тамирчин, багийн гишүүн болох боломж бүрдэнэ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын цахим спортын холбооны тэмцээнд “Mazaalai” баг түрүүлэв  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй