Шууд Chart

 “Улаанбаатарын өнгө-2019” 25 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлалаа

2019-06-17 15:30:00

Монгол зохиолчдын бичсэн хүүхдийн ном ховор байдаг учир ихэвчлэн эцэг эхчүүд хүүхдэдээ гадаад хэлнээс орчуулсан үлгэрийн ном авч өгдөг. Тиймээс “Nepko kids” хэвлэлийн газраас хүүхдийн номоор дагнасан “Улаанбаатарын өнгө-2019” уралдааныг хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдийн дунд зарлаж байгаа аж.

“Улаанбаатарын өнгө-2019” уралдаан 25 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд хүүхэд ба насанд хүрэгчдийн ангилал тус бүрт гурав буюу нийт зургаан ялагч тодруулна. Түүнчлэн уралдаанд шалгарсан тохиолдолд тухайн зохиолчийн номыг “Бээжингийн олон улсын номын үзэсгэлэн”-гийн үеэр олон улсын хэвлэлийн компаниудад танилцуулах аж. Үүнээс гадна ирэх арваннэгдүгээр сард болох “Шанхайн хүүхдийн номын үзэсгэлэн”-д оролцуулна.

Тус уралдааны бүтээлд тавигдах шаардлагыг эндээс унших боломжтой.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

 “Улаанбаатарын өнгө-2019” 25 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлалаа  
Үзсэн: 116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй