Шууд Chart

Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсоолоо

2019-06-17 14:37:02

Сүхбаатар дүүрэгдэх мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлгүүдэд хяналт шалгалт явуулж байна. Хяналт шалгалтын үеэр тусгай зөвшөөрөлгүй ТЭУ, Бундан Зүрх, Тиффани мед, Хоум Мед, Sona beauty эмнэлгүүд, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан Фтордент, Оюунчимэг, Наран Ууган зэрэг эрүүл мэндийн 8 байгууллага байсныг тогтоож үйл ажиллагааг зогсоолоо.

Тус эмнэлгүүдийн эрх бүхий байгууллагаас олговол зохих тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 8 эмнэлэгт 28 сая төгрөгний торгууль шийтгэврийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн албан даалгавар хүргүүллээ.

 

 

 


Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсоолоо  
Үзсэн: 240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Mongol [127.0.0.xxx] 2019-06-17 14:50
Тиффани мед gej hyatad erliiz huuhen ajilluuldag, yamar ch mergejliin hungui, gereld shardag, uurand suudag bagaj taviad mungu olj suudag emneleg nertei balai yumiig haah heregtei.

Бидэнтэй нэгдээрэй