Шууд Chart

Их Хорийн орнуудын сайдууд хуванцар хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх олон улсын механизм бий болгоно

2019-06-17 14:57:11

Байгаль орчин, эрчим хүчний асуудлыг авч хэлэлцэн цаашдын ажлаа төлөвлөдөг “Их Хорь”-ийн орнуудын сайдууд далай тэнгисийн уснаа хаягдаж байгаа хуванцар хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх олон улсын механизм бий болгохоор тохиролцсон байна. Японы Нагано мужийн амралт аялал жуулчлалын төв болсон Каруизава хотод өчигдөр Их Хорийн орнуудын сангийн сайд нар хоёр өдөр үргэлжилсэн хурал, хэлэлцүүлгээ хийснийхээ дараа ийнхүү энэхүү уриалга бүхий шийдвэрээ гарган баталсан байна.

Тус мэдэгдэл нь далай, тэнгисийн уснаа орших хуванцар хог хаягдал бүхий бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байгаа уриалга юм. Хуванцар хог хаягдал байгаль дэлхийн олон арван жилийн турш усталгүй оршин тогтож, усны болон хуурай газрын түүнчлэн жигүүртэн амьтдын амьдрах, хоол тэжээлээ олох, нөхөн үржихүйн амьдралд сөргөөр нөлөөлж байна. Мөн байгаль эх дэлхий дээр хор хөнөөлөө үзүүлсээр байна. Энэ нь хүн төрөлхтний эрүүл мэнд, амь насанд ч хүрэх эрсдэлтэй хэмээн анхааруулж байна.

Далайн гүнд амьдардаг үхсэн загасны ходоод, жигүүртэн амьтдын болон хуурай газрын амьтдын гэдэснээс гялгар уут гарч ирсэн олон удаагийн тохиолдол дэлхий нийтийг анхаарлыг хандуулахыг уриалсан явдал болж байна. Их хорийн орнуудын сайд нарын авсан энэхүү шийдвэрийн хүрээнд улс орнууд хуванцар хог хаягдлын шинээр гарч ирж байгаа мөн ирээдүйд хүлээлгэж байгаа хохирлын талаар мөн үүний эсрэг авч хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээнийхээ талаар өөр хоорондоо мэдээлж, харилцан мэдээлэл солилцох учиртай юм. Мөн нэг нэгэндээ хуванцар материалын үйлдвэрлэлээ ямар хэмжээнд бууруулж байгаагаа үнэ зөвөөр мэдээлэх юм. Харин Эрчим хүчний асуудлын хувьд эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хангах, эрчим хүчний эх үүсвэрийн байнгын нийлүүлэлтийг хангах дэд бүтцийг бий болгох хэрэгцээ шаардлага байгааг онцолж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Хорийн орнуудын сайдууд хуванцар хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх олон улсын механизм бий болгоно  
Үзсэн: 83 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй