Шууд Chart

Аргентин, Уругвай, Парагвайд цахилгаан эрчим хүч тасарч ундны усны хомстол үүсэж магадгүй байна

2019-06-17 15:29:06

Аргентин улс даяар эрчим хүчний хангамж тасарсан байна. Мөн хөрш зэргэлдээ улс болох Уругвай мөн Парагвай улсын зарим газарт тог цахилгаан тасраад байна. Эрчим хүчний томоохон доголдлоос үүдэн Аргентинчуудад ундны цэвэр усны хомстол үүсэж магадгүй хэмээн мэдээлж байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тог цахилгаан өнгөрсөн ням гаригт орон нутгийн цагаар өглөөний 7 цагийн үед тасарсан гэлээ.

Цахилгаан дамжуулах сүлжээний ”Edesur” улсын удирдлагын газраас өгсөн мэдээллээр, эрчим хүчний доголдол ослоос болсон гэдгийг мэдэгдсэн нь тодорхой мэдээллийг хараахан өгөөгүй байна. Гэнэтийн эрчим хүчний тасралтаас болж бүс нутгийн галт тэрэг зогсож, гэрлэн дохиоллууд бүгд унтарсан байна. зарим газруудад орон нутгийн сонгууль явагдаж байгааг ч онцолж байна. Эрчим хүчний доголдлоос болж ойролцоогоор 48 сая иргэн тог цахилгаанаар тасарсан байна. Эрчим хүчний компанийн төлөөлөгч Алехандра Мартинес тус ослыг өмнө нь хэзээ ч болж байгаагүй анхны удаагийн осол болсон хэмээн онцолсон байна. Аргентины эрчим хүчний сайд Густаво Лопетеги хэлэхдээ, ослын шалтгааныг одоогоор хараахан олж тогтоогүй байгаа гэсэн байна. Харин дотоодыг хамгаалах яамнаас 7-8 цагийн дотор цахилгааныг хэсэгчлэн сэргээнэ хэмээн мэдээлсэн юм.

Одоогийн байдлаар Буэнос-Айресийн бүсийн ойролцоогоор 75 мянган хэрэглэгчийн тог цахилгааны хэсэгчлэн сэргээгээд байгаа гэжээ. Нөөц эрчим хүчний үүсгүүрийн тусламжтайгаар хоёр ч нисэх онгоцны буудал ажиллаж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аргентин, Уругвай, Парагвайд цахилгаан эрчим хүч тасарч ундны усны хомстол үүсэж магадгүй байна  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй