Шууд Chart

Шинжээчид: Цөмийн эзэмшигч орнууд зэвсэглэлээ шинэчилсээр байна

2019-06-17 16:28:58

Шинжээчид цөмийн зэвсэг эзэмшигч орнуудыг зэвсэглэлээ улам шинэчилсээр байгаа талаар мэдээлж байна. Хэдийгээр дэлхий дээрх нийт цөмийн зэвсгийн тоо буурч байгаа ч,  ирээдүйд тус зэвсэглэлээс татгалзахад бэлэн биш байгаа ч атомын зэвсэг эзэмшигч орнууд тус зэвсэглэлээ шинэчлэн сайжруулж байгааг онцолж байна. Энэ талаар Стокгольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсан байна.

Тухайлбал энэ жил өмнөх жилтэй харьцуулахад цөмийн цэнэгтэй нийт хошуу багассан нь шинэчлэлийн ажлууд үргэлжилсээр байна. 2019 оны эхний улирлын байдлаар /ОХУ, АНУ, ИХ Британи, Франц, БНХАУ, Энэтхэг, Пакистан, Израиль, БНАСАУ/ гээд нийт цөмийн зэвсэг эзэмшигч 9 улс нийтдээ ойролцоогоор 13,865 цөмийн зэвсэгтэй гэсэн судалгаа гарсан байна.

Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ тоо ойролцоогоор 14-465 байсан байна. Энэ нь нэг жилийн хугацаанд дэлхий дээрх нийт цөмийн зэвсгийн тоо ойролцоогоор 600-гаар буурсан үзүүлэлт юм байна. Эдгээрээс дийлэнхийг нь ОХУ, АНУ-ын цөмийн зэвсэг бүрдүүлсэн гэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинжээчид: Цөмийн эзэмшигч орнууд зэвсэглэлээ шинэчилсээр байна  
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй