Шууд Chart

Үерийн улмаас 5 сумын 2000 гаруй тариан талбай усанд автжээ

2019-06-17 16:43:12

Энэ сарын 15 нд болсон үерийн улмаас Төв аймгийн Хөдөө аж ахуйн салбарт багагүй  хохирол учирчээ.  Тухайлбал 5 сумын 2000 гаруй  га тариан талбай усанд автаж 10 гаруй аж ахуй нэгж хохирол амсаад байна.

Зөвхөн Төв аймгийн Баянцогт суманд гэхэд 9 аж ахуйн нэгжийн 2000 орчим га улаан буудайн тариан талбай тэр чигээрээ усанд автаж нийт 4000 тн ургац дахин ургах боломжгүй болжээ. Одоогоор усанд автсан тариан талбайг сэргээж дахин ногоон тэжээл тариалахаар төлөвлөж байгаа юм байна.

Мөн 10 гаруй айл өрхийн 5000 гаруй толгой мал усанд урсаж  малчид амьжиргааны эх үүсвэрээ алджээ.  Өнөөдөр хуралдсан онцгой комиссын хурлаар хохирол амссан айл өрхөд яаралтай тусалж эхний ээлжид орон гэрээр хангах ажлыг хийхээр болжээ.  

Монголын мэдээ сувгийн Төв аймаг дахь сурвалжлагч: Т.Саранчимэг  

                                                             

                                                             

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Үерийн улмаас 5 сумын 2000 гаруй тариан талбай усанд автжээ  
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй