Шууд Chart

Насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга бөхчүүд (эрэгтэйчүүд)

2019-06-17 16:56:41

Чөлөөт бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн УАШТ хэдхэн хоногийн дараа Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд зохион байгуулагдах гэж байна.

Монголын бүх ард түмний II спартакиадаар буюу 1963 онд чөлөөт бөхийн хөтөлбөр анх багтжээ.

Тус наадмын 52 кг-д Ж.Улаан (Замчин), 57 кг-д С.Даваадорж, 63 кг-д Б.Сүхбаатар, 70 кг-д Д.Сэрээтэр, 78 кг-д Т.Зундуй, 87 кг-д Х.Бат-Очир нар түрүүлж байв. Харин 1965 онд анхны УАШТ-ээ зохион байгуулж, 52 кг-д Ч.Дамдиншарав (БТДС), 57 кг-д Б.Сүхбаатар (БТДС), 63 кг-д Х.Намшир (МУИС), 70 кг-д Д.Сэрээтэр (Соёл), 78 кг-д Т.Зундуй (Барилгачин), 87 кг-д Х.Баянмөнх (УБДС), 97 кг-д Ц.Санжаа (Алдар) нар тодорч Монголын чөлөөт бөхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн түүхтэй.

50 гаруй жилийн (МБАТС-ыг оруулаад) хугацаанд давхардсан тоогоор 171 тамирчин Монгол Улсын аварга болжээ.

“Мюнхен-1972” олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, Монгол Улс, ЗХУ-ын гавьяат тамирчин, XX зууны бөхийн од Х.Баянмөнх хамгийн олон буюу 13 удаа Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолын эзэн болсон юм. Түүний энэхүү амжилт нь баттай биш бөгөөд самбо, чөлөөт бөхөөр нийлээд 13 түрүүлсэн байх магадлалтай.

Харин олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин, алдарт бөх Д.Оюунболд агсан 1976-1990 оны хооронд гурван өөр жинд 12 удаа түрүүлсэн нь дээд амжилт.

“Мөнгөн үе”-ийн хүнд жингийн томоохон төлөөлөл, гавьяат тамирчин А.Баатархүү 10, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Цэрэнтогтох, сүүлийн үеийн хүнд жингийн шилдэг бөх ОУХМ Ж.Чулуунбат нар ес, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, гавьяат тамирчин, ардын багш Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Б.Гантогтох, Г.Мандахнаран, ОУХМ Т.Зүүнбаян, Д.Гомбодорж нар тус бүр долоон удаа улсын аварга болж байв.

Харин 14 бөх зургаа, 12 бөх тав, 10 бөх дөрөв, 17 бөх гурав, 31 бөх хоёр, 77 бөх нэг удаа түрүүлжээ.

Сонирхуулахад, гавьяат тамирчин А.Баатархүү (82, 90, 100, 130 кг), гавьяат тамирчин Г.Мандахнаран (60, 65, 70, 74 кг) нар дөрвөн өөр жинд улсын аварга болж байв.

Улсын аварга болсон аав хүү, ах дүү, ихэр бөхчүүд хэд хэд бий. XX зууны домогт аварга Х.Баянмөнх, өөрийн хүү гавьяат тамирчин Б.Гантогтохтойгоо хамт улсын аваргын 20 алтан медалийг гэрийнхээ хойморт залсан. Тэдний энэхүү амжилтыг эвдэхэд тун бэрх. Түүнчлэн спортын мастер Р.Давааням, хүү ОУХМ Д.Лхагвадорж, спортын мастер Ж.Баттуяа, хүү ОУХМ Б.Батчулуунтайгаа хамт улсын аварга болсон байдаг. 

Ах дүү бөхчүүдээс хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов (7), дүү гавьяат тамирчин, дасгалжуулагч З.Дүвчин (6)-тэйгээ 13, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар (5), дүү ОУХМ Т.Зүүнбаян (7)-тайгаа 12, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр (3), дүү ОУХМ Ц.Энхбаяр (2), гавьяат тамирчин Ц.Цогтбаяр (6)-тайгаа 11, гавьяат тамирчин Б.Болд (3), дүү гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр (3) нар хамтдаа зургаа, ихэр бөхчүүдээс ОУХМ Д.Гомбодорж (7), Д.Түгждорж (2) нар ес, гавьяат тамирчин Ло.Эрхбаяр (2), ОУХМ Ло.Энхбаяр (6) нар найм, гавьяат тамирчин А.Энхээ (4), ОУХМ А.Тайван (1) нар хамтдаа таван удаа улсын аварга болжээ.

Олимп, тив, дэлхийн өндөр амжилт үзүүлсэн ч УАШТ-д халгаатай оролцдог “луугарууд” цөөнгүй бий. ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Хойлогдорж, гавьяат тамирчин Б.Наранбаатар, “Тегеран-1973” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин О.Энхтайван хоёр, “Софи-1971” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Жамсран, “Будапешт-1985” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Лу.Энхбаяр, 2002 оны “Дэлхийн цом”-ын хүрэл медальт, 2001 оны Азийн аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тус бүр нэг удаа аваргалсан байдаг. “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин хараахан түрүүлж амжаагүй яваа.

УАШТ-д хамгийн ахмад аваргаар хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнх (38 нас), хамгийн залуу аваргаар ОУХМ Д.Гомбодорж (18 нас) нар тодорч байв. 

Насанд хүрэгчдийн УАШТ 2011 онд “Монголиа Опен” ОУТ-тэй хамтатган нээлттэй хэлбэрээр зохион байгуулахад ганцхан 84 кг-ын жинд гадны бөхөд (олимп, ДАШТ-ий хүрэл медальт Альберт Саритов) түрүүгээ алдсан юм.

Зургаа болон түүнээс дээш түрүүлсэн эрэгтэй бөхчүүд:

  1. Хорлоогийн Баянмөнх - 13 удаа /баттай биш/ (1965, 1966, 1967, 1969, 1971, 1972, 1974, 1975, 1977, 1978, 1979, 1980, 1981 он) 
  2. Дугарсүрэнгийн Оюунболд - 12 удаа (1976, 1977, 1978, 1979, 1980, 1981, 1982, 1983, 1984, 1986, 1987, 1990 он) 
  3. Адуучийн Баатархүү - 10 удаа (1978, 1979, 1981, 1982, 1983, 1984, 1987, 1988, 1989, 1990 он)
  4. Дашдоржийн Цэрэнтогтох - есөн удаа (1977, 1978, 1979, 1980, 1981, 1982, 1983, 1985, 1987 он)
  5. Жаргалсайханы Чулуунбат - есөн удаа (2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016 он)
  6. Данзандаржаагийн Сэрээтэр - долоон удаа (1963, 1965, 1967, 1969, 1971, 1972, 1974 он)
  7. Баянмөнхийн Гантогтох - долоон удаа (1992, 1993, 1995, 1996, 1997, 1998, 1999 он) 
  8. Түмэндэмбэрэлийн Зүүнбаян - долоон удаа (1994, 1995, 1997, 1998, 1999, 2000, 2001 он)
  9. Ганзоригийн Мандахнаран - долоон удаа (2008, 2009, 2011, 2013, 2015, 2017, 2018 он)
  10. Доржваанчигийн Гомбодорж - долоон удаа (2004, 2007, 2008, 2009, 2015, 2017, 2018 он)
  11. Жигжидийн Мөнхбат - зургаан удаа (1965, 1966, 1967, 1969, 1973, 1974 он)
  12. Зэвэгийн Ойдов - зургаан удаа (1971, 1973, 1974, 1977, 1978, 1979 он)
  13. Төмөрийн Артаг - зургаан удаа (1966, 1967, 1969, 1972, 1973, 1976 он)
  14. Зэвэгийн Дүвчин - зургаан удаа (1975, 1977, 1982, 1986, 1987, 1989 он)
  15. Пунцагийн Сүхбат - зургаан удаа (1987, 1988, 1990, 1992, 1994, 1995 он)
  16. Цэрэнбаатарын Цогтбаяр - зургаан удаа (1990, 1991, 1992, 1993, 1994, 1998 он) 
  17. Оюунбилэгийн Пүрэвбаатар - зургаан удаа (1994, 1996, 1997, 1998, 2002, 2003 он)
  18. Пүрэвжавын Өнөрбат - зургаан удаа (2008, 2009, 2011, 2012, 2014, 2016 он)
  19. Лодойн Энхбаяр - зургаан удаа (1984, 1988, 1990, 1991, 1992, 1993 он)
  20. Цэдэндамбын Баярсайхан - зургаан удаа (1988, 1990, 1992, 1993, 1995, 1996 он)
  21. Түмэн-Өлзийгийн Мөнхбаяр - зургаан удаа (1994, 1995, 1996, 1997, 1998, 1999 он)
  22. Ганзоригийн Ганхуяг - зургаан удаа (1997, 1999, 2001, 2002, 2004, 2007 он) 
  23. Чагнаадоржийн Ганзориг - зургаан удаа (2004, 2005, 2006, 2007, 2008, 2012 он)
  24. Буянжавын Батзориг - зургаан удаа (2005, 2006, 2010, 2011, 2012, 2016 он)

Таван удаа:

  1. Чимэдбазарын Дамдиншарав - таван удаа (1965, 1966, 1967, 1969, 1971 он)
    2. Цэдэндамбын Нацагдорж - таван удаа (1969, 1971, 1972, 1973, 1975 он)
    3. Пүрэвийн Дагвасүрэн - таван удаа (1971, 1972, 1973, 1974, 1975 он)
    4. Жамцын Даваажав - таван удаа (1976, 1977, 1978, 1980, 1981 он)
    5. Бямбажавын Жавхлантөгс - таван удаа (1977, 1978, 1980, 1981, 1982 он)
    6. Түмэндэмбэрэлийн Сүхбаатар - таван удаа (1983, 1987, 1989, 1990, 1992 он)
    7. Халтмаагийн Баттуул - таван удаа (1984, 1985, 1987, 1988, 1990 он)
    8. Агваансамдангийн Сүхбат - таван удаа (1993, 1994, 1995, 1996, 2000 он)
    9. Адъяахүүгийн Болдсүх - таван удаа (1996, 1997, 1998, 2000, 2001 он)
    10. Долгорсүрэнгийн Сумъяабазар - таван удаа (1996, 1998, 1999, 2000, 2002 он)
    11. Эрдэнэбатын Бэхбаяр - таван удаа (2012, 2013, 2014, 2015, 2018 он) 
    12. Оргодолын Үйтүмэн - таван удаа (2012, 2013, 2016, 2017, 2018 он)

Дөрвөн удаа:

  1. Дүгэрийн Цэрэндаш - (1973, 1974, 1975, 1976 он)
    2. Лувсанзундуйн Ням - (1981, 1982, 1983, 1984 он)
    3. Жамцын Бор - (1978, 1983, 1984, 1986 он)
    4. Буяндэлгэрийн Болд - (1980, 1981, 1986, 1987 он)
    5. Авирмэдийн Энхээ - (1986, 1987, 1988, 1989 он)
    6. Лувсан-Ишийн Сэргэлэнбаатар - (1991, 1993, 1995, 1996 он) 
    7. Сандагдоржийн Боргил - (1993, 1994, 1995, 1996 он)
    8. Норжингийн Баярмагнай - (2000, 2001, 2002, 2003 он) 
    9. Наранцэцэгийн Бүрэнбаатар - (2000, 2001, 2002, 2008 он)
    10. Энхсайханы Ням-Очир - (2007, 2010, 2017, 2018 он)

Гурван удаа:

  1. Бавуугийн Намжин - (1967, 1969, 1972 он)
    2. Жамсрангийн Мөнх-Очир - (1969, 1975, 1976 он)
    3. Доржжодовын Ганбат - (1971, 1973, 1974 он)
    4. Должингийн Адъяатөмөр - (1972, 1973, 1975 он)
    5. Жигмэдийн Улаанхүү - (1978, 1979, 1981 он)
    6. Гомбын Хишигбаатар - (1974, 1979, 1983 он)
    7. Нямаагийн Жаргалсайхан - (1978, 1980, 1981 он)
    8. Дамдингийн Баяраа - (1982, 1983, 1989 он)
    9. Санжжавын Сүхбаатар - (1984, 1985, 1986 он)
    10. Цэрэнбаатарын Хосбаяр - (1987, 1988, 1991 он)
    11. Чойдогжамцын Батбадрал - (1989, 1990, 1992 он)
    12. Сүрэнгийн Эрдэнэбаяр - (1992, 1995, 1996 он)
    13. Бат-Өлзийгийн Батнамсан - (1999, 2000, 2001 он) 
    14. Буяндэлгэрийн Батбаяр - (1999, 2001, 2003 он) 
    15. Бадамсайханы Энхтөр - (2002, 2003, 2005 он) 
    16. Доржхандын Хүдэрбулга - (2014, 2015, 2016 он)
    17. Нацагсүрэнгийн Золбоо - (2011, 2017, 2018 он)

Хоёр удаа: 

  1. Базарын Сүхбаатар - (1963, 1965 он)
    2. Түзэлийн Зундуй - (1963, 1965 он)
    3. Хангайн Намшир - (1965, 1966 он)
    4. Өлзийсайханы Эрдэнэ-Очир - (1966, 1969 он)
    5. Жамъянгийн Дамдинсүрэн - (1973, 1974 он)
    6. Очирдолгорын Энхтайван - (1972, 1975 он)
    7. Мэгдийн Хойлогдорж - (1974, 1977 он)
    8. Пүрэвжавдагийн Ганболд - (1977, 1979 он)
    9. Жигжидсүрэнгийн Батсайхан - (1980, 1985 он)
    10. Хадхүүгийн Ганболд - (1984, 1986 он)
    11. Дамдингийн Болд - (1984, 1985 он)
    12. Однойн Бахыт - (1985, 1988 он)
    13. Цэрэнбаатарын Энхбаяр - (1986, 1988 он)
    14. Жалцавын Бэгзжав - (1986, 1991 он)
    15.Арслангийн Цэдэнсодном - (1988, 1989 он)
    16. Лодойн Эрхбаяр - (1989, 1990 он)
    17. Болдын Жавхлантөгс - (1989, 1992 oн)
    18. Товуудоржийн Гансүх - (1994, 1998 он) 
    19. Баттуяагийн Батчулуун - (2002, 2003 он)
    20. Түвшинтөрийн Энхтуяа - (2003, 2004 он)
    21. Сэнгэдоржийн Сүхбаатар - (2004, 2007 он)
    22. Болдын Сайнбаяр - (2004, 2006 он)
    23. Баяраагийн Наранбаатар - (2006, 2010 он)
    24. Төмөрхүүгийн Энх-Амгалан - (2007, 2009 он) 
    25. Дамдинбазарын Цогтбаатар - (2009, 2011 он)
    26. Доржваанчигийн Түгждорж - (2009, 2010 он)
    27. Батчулууны Анхбаяр - (2013, 2014 он)
    28. Түмэнбилэгийн Түвшинтулга - (2014, 2015 он)
    29. Батчулууны Батмагнай - (2014, 2016 он)
    30. Пүрвээгийн Өсөхбаатар - (2014, 2015 он)
    31. Содномдашийн Батболд - (2016, 2017 он)

Нэг удаа:

  1. Ж.Улаан - 1963 он
    Балжиннямын Даваадорж - 1963 он
    3. Х.Бат-Очир - 1963 он
    4. Гончигсүрэнгийн Бадам 1967 он
    5. Сэрээтэрийн Цэрэн - 1967 он
    6. Б.Тогтох - 1966 он
    7. Цэрэндонойн Санжаа - 1965 он
    8. Лхамсүрэнгийн Содномцэрэн - 1969 он
    9. Базаррагчаагийн Жамсран - 1971 он
    10. Т.Буянхишиг - 1971 он
    11. Дашбалжирын Түвшин - 1971 он
    12. Санжаагийн Батсүх - 1972 он
    13. Сүхбаатарын Сүрэнжав - 1972 он
    14. Цэрэвийн Лхаажав - 1973 он
    15. Магсарын Бат-Амгалан - 1973 он
    16. Цэрэнгийн Самбуу - 1975 он
    17. Лувсандоржийн Даваасүрэн - 1975 он
    18. Даваасүмбэрэлийн Лхагвабаатар - 1976 он
    19. Лхамжавын Гантөмөр - 1976 он
    20. Шарын Рагчаа - 1976 он
    21. Мөнхийн Загдсүрэн - 1976 он
    22. Нямсүрэнгийн Пүрэвсүрэн - 1976 он
    23. Жамцын Батбилэг - 1979 он
    24. Рэгжийбуугийн Давааням - 1979 он
    25. Цэвээнжавын Дуламсүрэн - 1980 он
    26. Чимэдийн Гочоосүрэн - 1980 он
    27. Жигжидсүрэнгийн Батсайхан - 1982 он
    28. Банзрагчийн Батсайхан - 1982 он
    29. Доржгочоогийн Баатархүү - 1982 он
    30. Нанзадын Бүргэдаа - 1983 он
    31. Донровын Төрмөнх - 1983 он
    32. Лүндэгийн Бадарч - 1984 он
    33. Нямдаваагийн Ганбаатар - 1985 он
    34. Өлзийбаярын Насанжаргал - 1985 он
    35. Лувсангийн Энхбаяр - 1985 он
    36. Пунцагийн Эрдэнэбаяр - 1985 он
    37. Чойжамцын Баттуяа - 1986 он
    38. Дашнямын Алтаншагай - 1989 он
    39. Бямбаренчингийн Баяраа - 1991 он
    40. Хэнмэдэхийн Амараа - 1991 он 
    41. Балганы Баянбаатар - 1991 он
    42. Чадраабалын Бямбадорж - 1991 он
    43. Дүгэрдоржийн Хишигдорж - 1991 он
    44. Авирмэдийн Тайван - 1992 он
    45. Рэнцэнхүүгийн Гансүх - 1993 он
    46. Нацагдоржийн Баянмөнх - 1993 он
    47. Жанчивын Гантулга - 1993 он
    48. Жанчивравдангийн Намжилдорж - 1994 он
    49. Бат-Эрдэнийн Баттогтох - 1994 он
    50. Өлзийн Мөнхжаргал - 1995 он
    51. Мягмарсүрэнгийн Баярсайхан - 1997 он
    52. Гунгаагийн Элбэг - 1997 он
    53. Намхайдоржийн Очирхуяг - 1999 он
    54. Алагдаагийн Эрдэнэбилэг - 2000 он
    55. Гэлэгжамцын Өсөхбаяр - 2001 он
    56. Доржпаламын Ганхуяг - 2003 он
    57. Цогтсайханы Энхбаяр - 2004 он
    58. Сугарын Сайнбаяр - 2005 он
    59. Дугарсүрэнгийн Лхагвадорж - 2005 он 
    60. Баярсайханы Батжаргал - 2005 он
    61. Өлзийбаярын Ууганбаяр - 2006 он
    62. Чулуундаваагийн Мөнхбаяр - 2006 он
    63. Даваанямын Лхагвадорж - 2006 он
    64. Ухнаагийн Баярхүү - 2007 он
    65. Гаадангийн Амархүү - 2008 он
    66. Мягмарын Мэндсайхан - 2010 он
    67. Ядамсүрэнгийн Алтантулга - 2010 он
    68. Батсайханы Нэмэхбаяр - 2012 он
    69. Банзрагчийн Баянмөнх - 2013 он
    70. Амарын Батмөнх - 2013 он
    71. Баттулгын Нямдорж - 2015 он
    72. Нармандахын Лхамгармаа - 2017 он
    73. Өлзийсайханы Батзул - 2017 он
    74. Цэвээнсүрэнгийн Цогбадрах - 2018 он
    75. Бат-Эрдэнийн Бямбадорж - 2018 он
    76. Лувсандоржийн Төртогтох - 2018 он
    77. Батсүхийн Зоригтбаатар - 2018 он.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга бөхчүүд (эрэгтэйчүүд)  
Үзсэн: 293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй