Шууд Chart

Мандалговь руу явах замын хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг сунгаж магадгүй

2019-06-17 17:02:15

"Дундговь аймгийн Мандалговь руу явах замын 70 дахь км-т зорчих хэсгийн нэг тал нь усанд автаад байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр үргэлжлэн орсон борооны улмаар нийслэлээс баруун тийш орж, гарах замын хөдөлгөөнийг хаагаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас товч мэдээлэл өглөө. 

“Амралтын өдрүүдээр орсон усархаг борооны улмаас Улаанбаатар хотоос гарч байгаа хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрсэн. 
Яг одоогийн байдлаар Төв аймгийн Лүн сумын нутаг Баянхангайн нутаг буюу Улаанбаатараас 117 дахь км-т орох, гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан.

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 17-ны 18:00 цагт хөдөлгөөнийг нээнэ гэж байгаа боловч хязгаарлалтын хугацааг сунгаж магадгүй нөхцөл байдалтай байна. 

Мөн Төв аймгийн нутаг, Дундговь аймгийн Мандалговь сум руу явах замын 70 дахь км-т замын зорчих хэсгийн нэг тал нь бүхэлдээ усанд автсан.
Борооны улмаас зам эвдэрч, хөрс нь суларсан байгаа учраас зөвхөн дээрх замууд гэлтгүй хотоос гарч, ордог бусад замаар зорчихдоо хурдаа тохируулж, онцын шаардлагагүй бол орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулж байна”


Мандалговь руу явах замын хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг сунгаж магадгүй   
Үзсэн: 190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй