Шууд Chart

Вашингтон Ираний эсрэг цэргийн ажиллагаа явуулах боломжийг ч судалж байна

2019-06-18 09:25:46

АНУ Иран улсын авах  ямар хариу  арга хэмжээ авахаа судалж байна. Хэдийгээр  Вашингтон  Тегерантай  дайтахыг хүсэхгүй байгаа ч тус улсын эсрэг  авах  бүх  арга хэмжээнүүдийг судалж үзэж байгаа гэдгийг  АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга  Майк  Помпео  CBS  телесувагт өгсөн ярилцлагынхаа үеэр  мэдэгдсэнийг  хэвлэлүүд  иш татан  дамжуулж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк  Помпео, "Өргөн хүрээтэй бүх хувилбаруудыг  бид  судалж  байна. Хэд хэдэн удаа Ерөнхийлөгч Дональд Трампад Ираны эсрэг авах арга хэмжээний хувилбаруудынхаа талаар  мэдээлсэн. Цаашид  ч нөхцөл байдлыг  байнга  илтгэж мэдээлэх болно.  Мөн Ираныг тогтоон барих хэд хэдэн арга хэмжээг  авч хэрэгжүүлж чадна гэдэгтээ  бид итгэлтэй байна. Мэдээж Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах  хувилбарыг ч бид судалж байна. АНУ-ын Ерөнхийлөгч ч Тегераныг цөмийн зэвсэгтэй болгохгүйн тулд шаардлагатай бүх  арга хэмжээг  авах боломжийг  судлах хэрэгтэйг  анхааруулсан байгаа" гэв.

Үүний зэрэгцээ  АНУ-ын Төрийн  нарийн бичгийн дарга  энэ ярилцлагынхаа үеэр "АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааныхан Ираны  эсрэг цэргийн ажиллагаа  явуулахдаа  туллаа  гэхэд Конгрессоос  зөвшөөрөл  хүсэхгүй гэдгийг  ойлгомжтойгоор илэрхийлээд авсан. Тэрээр  Америкийн ашиг сонирхлыг  хамгаалах бүрэн эрх  Ерөнхийлөгчийн засаг захиргааныханд бий гэдгийг онцлон хэлсэн  байна. Мөн  Иранчууд  Америкийн  нисэх  төхөөрөмж рүү халдсан гэдгийг мартаж болохгүйг  ч  анхааруулсан юм.  Түүнчлэн Ерөнхийлөгч  Трампын  үед  авсан арга хэмжээнүүд нь  үргэлж  хууль ёсны,  Америкийн үндсэн хуулийн  дагуу  байх болно.

Америкийн ашиг сонирхлыг хамгаалахын  тулд  амаргүй хүнд үүрэг даалгавруудыг ч бид биелүүлэх болно гэдэгт Америкийн ард түмэн  итгэлтэй байх  хэрэгтэй" хэмээн тэмдэглэн хэлсэн юм.  Мөн  хэвлэлүүд  АНУ Ойрх Дорнодын бүс нутаг руу  нэмэлт хүч илгээх боломжийн талаар хэлэлцэж эхэлсэн тухай мэдээлж байна. Энэ тухай анх  CNN эх сурвалжуудынхаа мэдээлэлд  үндэслэн дамжуулсан юм. Зарим мэдээгээр  Вашингтон  Ойрх Дорнод руу зенит пуужингийн Пэтриот  цогцолбор,  хэд хэдэн  сөнөөгч онгоц,  байлдааны  хөлөг онгоц илгээж магадгүй  байна. Гэхдээ  Америкийн Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас Ирантай холбоотой  асуудлаар тодорхой шийдвэр  гаргаагүй  байгааг СNN онцолсон  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Вашингтон Ираний эсрэг цэргийн ажиллагаа явуулах боломжийг ч судалж байна  
Үзсэн: 122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй