Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-06-18 09:15:24

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “ЭЕШ-д шууд засалтын шилэн технологи ашигладаг боллоо”, “А.Эрдэнэцогт: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нийгмийн эрэлт хэрэгцээнд тохирохгүй байна”, “Лхагвасүрэнгийн Хасар: Аав минь надад яруу найрагч хэмээх хэзээ ч татгалзаж болохгүй албан тушаал хайрласан” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Засгийн газрыг огцруулах өртөг 195 ширхэг “Ланд”-ын л үнэтэй”, “Ё.Баатарбилэг сайдын амлалт хийгээд “мөрөөдөл”, “Монголчууд ДАШТ-д анх удаа, эрэгтэй, эмэгтэйчүүдийн багаараа оролцоно” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Үндсэн хууль, Оюутолгойн гэрээг ард түмний саналаар өөрчлөх хэрэгтэй”, “Хариуцлага хүлээх сайд нь хэн бэ?”, “Японд ажиллах залууст хэлний өндөр шалгуур тавина” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

 “Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Д.Золбоо: ШХАБ-д хэрхэн хандаж байгаагаас Монгол Улс бусадтай хамтарч чаддаг уу, үгүй юу гэдгээс харуулна”, “Г.Батхүү агсны цуснаас алкохол илэрсэн ч гадны нөлөөгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй