Шууд Chart

Нүхэн гарцанд тогтсон 72 тонн усыг соруулж авчээ

2019-06-18 10:37:45

Нийслэлийн хэмжээнд 2019 оны 06 дугаар сарын 16-аас 17-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын хойд талын нүхэн гарцанд их хэмжээний ус тогтсон дуудлагын дагуу дүүргийн Онцгой комисс ажиллаж, шуурхай арга хэмжээг авсан байна.

Тухайлбал, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, 2 автомашин, Ус суваг удирдах газрын 2 алба хаагч, 2 автомашинаар нүхэн гарцанд тогтсон 72 тонн усыг соруулж, автозамын зорчих хэсгийг аюулгүй хэвийн байдалд нь оруулсан юм.

Түүнчлэн дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-2 ОНӨААТҮГ-ын ажилчид цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг хийж иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалсан байна.


Нүхэн гарцанд тогтсон 72 тонн усыг соруулж авчээ  
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-20 08:42
өнгөрсөн жил баахан мөнгө зараад янзлаад байсан жаахан жирүүн бороо ороход л ус тогтдог газардаа жижиг тэрэг ороод гарч чадахгүй байсан удаатай
Зочин [127.0.0.xxx] 2019-06-20 08:41
Ус зайлуулагч байгаа ихэнхдээ бөглөрцөн байдаг. Жоохон бороо ороход л ус тогтдог /бараг усны гүнийг хэмждэг хэмжээс тавьмаар байгаа юм даа /
Зочин [127.0.0.xxx] 2019-06-18 12:20
72:3=24 тонн ус соруулж авчээ. Танай төрийнхөн ямагт хийсэн ажлаа 3 нугалж хэлдэг улсдаа!!!
Зочин [127.0.0.xxx] 2019-06-18 11:27
Ус зайлуулагч хийгээчээ. Мөн наадах цахилгааны шийтэндээ усны хамгаалалт хийгээчээ. Дараа нь хүний аминд хүр ч аюул болох вий дээ

Бидэнтэй нэгдээрэй