Шууд Chart

Орон нутгийн цагийн зөрүүг ойлгоогүйгээс 23 хүүхэд шалгалтаас хоцорчээ

2019-06-18 10:47:59

"ЭЕШ-2019" Монгол Улсын түүх, физикийн хичээлээр орон даяар өчигдөр эхэлсэн. Харамсалтай нь Баян-Өлгий аймгийн 23 хүүхэд Улаанбаатарын болон орон нутгийн цагийн зөрүүг ойлгоогүйгээс тухайн хичээлүүдээр шалгалт өгч чадаагүй байна.

"Шалгалт Улаанбаатарын цагаар өглөөний 09:00 цагт, орон нутгийн цагаар 08:00 цагт эхлэх байсан. Өчигдөр болсон Монгол Улсын түүхийн шалгалтад 27 хүүхэд орох ёстойгоос 17 хүүхэд оролцсон. Цаана нь 10 хүүхэд цагтаа ирээгүй. Физикийн шалгалтад 174 хүүхэд орохоор бүртгүүлсэн ч 161 хүүхэд орж, мөн 13 хүүхэд хоцорсон байгаа. Хүүхдүүд болон эцэг эх, багш нарт хандаж хэлэхэд шалгалтад оролцогч Улаанбаатарын цагаас хоёр цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ёстойг анхааруулж байна" гэж аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Х.Азатбек хэллээ.

Холбогдох журамд зааснаар товлосон цагаас хоцорч ирсэн хүүхдүүдийг тухайн шалгалтад оруулдаггүй бөгөөд дахин шалгалт өгөх боломжгүй гэнэ.

Дашрамд сануулахад, энэ жил Баян-Өлгий аймгийн 812 хүүхэд давхардсан тоогоор 2605 хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн ажээ.

Монголын мэдээ сувгийн Баян-Өлгий аймаг дахь сурвалжлагч: Ө.Нурболат

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орон нутгийн цагийн зөрүүг ойлгоогүйгээс 23 хүүхэд шалгалтаас хоцорчээ  
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [127.0.0.xxx] 2019-06-18 13:58
2605 hicheel gj yu bhw de utga nairuulga gj bmar ym

Бидэнтэй нэгдээрэй