Шууд Chart

Иран улс уран баяжуулалтаа нэмэгдүүлнэ гэлээ

2019-06-18 12:54:30

2015 оны цөмийн гэрээгээр Ираны тал уран баяжуулахыг хязгаарласан байдаг ч Ираны Атомын энергийн газар долоодугаар сарын эхээр,  эсвэл сүүлчээр уран баяжуулалтаа 20 орчим хувьд хүргэж өсгөнө гэж мэдэгджээ.

Ингэснээр 2015 оны цөмийн гэрээгээр уран баяжуулалтаа 3.67 хувьд барина гэж хязгаарласныг Тегеран зөрчинө гэсэн үг юм. Харин гэрээнд оролцогч бусад улс Ираны талын ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авбал энэ хязгаарыг давалгүй хүндэтгэлтэй хандах болно гэж Ираны цөмийн энергийн газар мэдэгджээ.

АНУ, Иран хоёр улс цөмийн гэрээнээс гадна өнгөрөгч долоо хоногт Япон, Норвегийн газрын тосны нөөцлүүр хөлөг онгоцонд халдсан гэх хэргээр зөрчил маргаантай байгаа юм. Вашингтон энэ явдалд Тегераныг буруутгасны дараа АНУ-ын Тагнуулын агентлагийн цахим тагнуулын сүлжээг эвдсэн гэдгээ, мөн АНУ-ын хэд хэдэн тагнуулын ажилтан бусад улс орнуудад хоригдож байгаа тухай Иран мэдэгдээд байна. Одоогоор үүнд АНУ ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Европын холбооны удирдах албаны хүн "АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны асуудлаарх бодлого шийдвэрт хяналт тавьдаггүй. Гол шийдвэрүүдийг нь Жон Болтон гаргаад байх шиг байна" гэж "Рашиа түдей"-д ярьсан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Иран улс уран баяжуулалтаа нэмэгдүүлнэ гэлээ   
Үзсэн: 113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй