Шууд Chart

“Эхийн ноцтой хүндрэлийн тохиолдолд эмнэлзүйн хяналт хийх” хэлэлцүүлгийг боллоо

2019-06-18 13:44:53

ЭХЭМҮТ-өөс “Эхийн ноцтой хүндрэлийн тохиолдолд эмнэлзүйн хяналт хийх” тухай хэлэлцүүлгийг 2019 оны 6 дугаар сарын 14-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЭМЯ, НЭМГ, ЭХЭМҮТ, Амаржих газрууд, Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд,  дүүргийн  ЭМТ, НҮБ-ын ХАС-гийн эмч, мэргэжилтэн, НҮЭМ-ийн зохицуулагч бүхий 36 хүн оролцлоо.

Хэлэлцүүлгийг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга нээж, ЭМЯ-ны эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэвэлмаа, ЭМЯ-ны эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Д.Мөнхцэцэг нар нээлтийн үеэр үг хэллээ. Тэд хэлсэн үгэндээ, эхийн хүнд өвчлөл (HELLP хамшинж, төрсний дараах үеийн цус алдалт...)-д эмнэлзүйн хяналт хийх нь цагаа олсон чухал асуудал болохыг онцлон тэмдэглэж байв.

Хэлэлцүүлэгт ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч С.Хишгээ “Эхийн ноцтой хүндрэлийн эмнэлзүйн хяналт, хяналтыг хийх үндэслэл, шаардлага”, “Эмнэлзүйн хяналтын тайлан мэдээг нэгтгэх,  дүгнэх”; Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний зөвлөх эмч С.Амармандах “Эхийн хүнд өвчлөл, хүндрэлд үнэлгээ хийх хяналтын хуудас”; ТСА-ны эмч Ц.Отгонцэцэг “Эхийн ноцтой хүндрэлийн эмнэлзүйн хяналтын явц” сэдвээр танилцуулга хийлээ.

Эх барихын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд зөв мэдээлэл, зөв шалгуурт үндэслэж эх хүндрэх хугацаанд авсан тусламжийг тодорхойлж, тусламж үйлчилгээний үр нөлөө, явцыг судалж үнэлгээ хийх, эх хүндрэхэд нөлөөж буй хүчин зүйлд үндэслэн зөвлөмж гаргахын чухлыг зөвлөх эмч С.Хишгээ дурьдлаа. Хэлэлцүүлэгт оролцогсод санал бодлоо солилцож, эмнэлзүйн хяналтын багийн бүрэлдэхүүнийг хэрхэн сонгох талаар түлхүү ярилцав.

Хэлэлцүүлэгт идэвхитэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Эхийн ноцтой хүндрэлийн тохиолдолд эмнэлзүйн хяналт хийх” хэлэлцүүлгийг боллоо  
Үзсэн: 95 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй