Шууд Chart

Хямд өртгөөр амьдрахад хамгийн тохиромжтой 10 орон

2019-06-18 14:40:54

Өнөө цагт АНУ, Их Британи, Австрали, Франц зэрэг дэлхийн томоохон улс оронд амьдрахад шаардагдах өртөг улам өссөөр байна. Гэвч дэлхийн өнцөг булан бүрт маш хямд өртгөөр амьдрах боломж нээлттэй байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Уншигч танд хямд өртгөөр амьдрахад хамгийн тохиромжтой 10 орныг танилцуулж байна. 


1. Камбуж

Хямд өртөгтэй, амьдрах таатай орчинтой улсын нэг бол Камбуж юм. Та энэ улсад тансаг зэрэглэлийн дөрвөн унтлагын өрөөтэй, үүдэндээ усан сантай байшинг сард ердөө 600 доллар төлөөд өөрийн болгох боломжтой. Мөн боломжийн загвартай гурван унтлагын өрөөтэй байшинг та 20000 долларт худалдаж авч болно. Жилийн 2000 орчим доллараар та цэцэрлэгч болон гэрийн үйлчлэгч ч хөлслөх боломжтой.

2. Эквадор

Эквадор улс нь АНУ-тай нэлээд олон зүйлээрээ төстэй. Тэнд америк доллараар гүйлгээ хийдэг. Эквадор улсад амьдрах бол та гэртээ хоол хийж идэхийн оронд гадуур хооллох нь илүү хямд тусна. Мөн та байрыг 50 мянган доллар орчимд худалдан авах боломжтой.

3. Мексик

Мексикийн гудамжаар дүүрэн ядуус байдаг гэж ярьдаг ч энэ улсад боломжтой амьдралтай хүмүүс амьдардаг газар олон байдаг. Та энэ улсад боломжийн байр түрээсэлж, хооллож, аялаж зугаалахад сард ердөө 700 доллар хэрэгтэй.

4. Аргентин

Аргентин нь олон жилийн турш жуулчдын олноороо очдог газар болоод байгаа билээ. Энд та боломжийн загвартай, өөртөө тохирсон байшинг 139 мянган доллараар авах боломжтой бөгөөд АНУ-тай харьцуулахад харьцангуй бага өртөгтэйд тооцогдоно.

5. Вьетнам

Вьетнам улс нь сүүлийн жилүүдэд жуулчид ихээр зорих газар болоод байна. Өөр улсын иргэд өмнө нь энэ улсад газар худалдан авах боломжгүй болоод байсан ч одоо энэ боломж нээлттэй болжээ. Далайн эрэг орчмоор сая, сая долларын үнэтэй байшингууд байдаг ч та зөв газраа олж чадвал боломжийн загвартай байшингуудыг 25-50 мянган долларт багтаан авах боломжтой.

6. Тайланд

Тайланд нь жуулчдын ихээр очдог газруудын нэг юм. Тэнд үзэх, харах, жуулчлах газар ч олон. Тус улсад байшинг 30 мянган долларт, мөн тансаг зэрэглэлийн байрыг 60 мянган доллар орчимд худалдаж авах боломжтой.

7. Болгар

Болгар улсад эртний байгууламж их байдаг бөгөөд үзэсгэлэнт байгальтайгаараа алдартай. Энэ улсад сард 1500 долларын цалин авдаг хүн орлого өндөртэйд тооцогддог байна. Мөн та өөртөө 20 мянган долларт багтаан байшин худалдаж авах боломжтой.

8. Унгар

Унгар улс мөн л жуулчдын зорьж очдог алдартай орнуудын нэг юм. Тус улсад аялахаар очоод байшин худалдан авсан хүмүүс тэндээ үлдэх тохиолдол их байдаг байна. Томоохон хэмжээний байрыг 90 мянган доллар орчмоор худалдаж авч болдог бөгөөд тэр хавийнхаа газар нь худалдан авсан хүний эзэмшилд очдог байна.

9. Албани

Албани улс нь жилийн турш нартай, дулаахан байдаг бөгөөд хүйтэн газарт дургүй хүнд тохирсон орон юм. Энд та олон өрөө тасалгаатай тансаг байшинг 150 мянган долларт худалдан авах боломжтой.

10. Колумб

Колумб улсад та таван долларт багтаан бүтэн хоол авч идэх боломжтой. Мөн сарын түрээс нь 400-450 доллар байдаг. Тус улсад амьдрах хүмүүсийн анхаарах ёстой зүйл гэвэл хүмүүсийг ялгаварлах үзэл бага зэрэг ажиглагддаг байна. Тиймээс та дундаас дээгүүр зэрэглэлд амьдрахыг хүсвэл арай их өртгөөр амьдрах хэрэг гарна.

Эх сурвалж: www.womensarticle.com


Хямд өртгөөр амьдрахад хамгийн тохиромжтой 10 орон   
Үзсэн: 1662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-20 12:20
goy yum bna

Бидэнтэй нэгдээрэй