Шууд Chart

Гадаадад урт хугацаагаар оршин сууж байгаа бол цахим бүртгэлд бүртгүүлнэ үү

2019-06-18 16:02:00

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 9.5 -д “Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн тус улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт хаягийн бүртгэл хийлгэж байх үүрэгтэй” гэж заасны дагуу гадаадад 183 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа Монгол Улсын иргэд бүртгэлд хамрагдана. Энэхүү бүртгэл мэдээллийг бий болгож, тогтмолжуулснаар иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль, эрх зүйн туслалцааг шуурхай үзүүлэх, иргэний бүртгэл, цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах суурь сан бий болох юм.

Та доор дурдсан хаягаар орж бүртгэлд хамрагдана уу.
https://citizen.gov.mn/

Та бүртгүүлэхдээ өөрийн олон нийтийн сүлжээ болох Facebook мөн Google account-ын хаягаар орж бүртгүүлэх боломжтой.


Гадаадад урт хугацаагаар оршин сууж байгаа бол цахим бүртгэлд бүртгүүлнэ үү  
Үзсэн: 801 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй