Шууд Chart

Гол, мөрний түвшин эрс нэмэгджээ

2019-06-18 15:09:59

Хөвсгөлийн уулсаас эх авдаг Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд голууд болон Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин хэвийн түвшинтэй харьцуулахад 30-115 см-ээр нэмэгдсэн байна.

Мөн Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голуудын түвшин 5-55 см болж эргээ даван хүчтэй үерлэж байна. Иймд голын эрэг дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Цаашлаад ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр байна. Тиймээс болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Гол, мөрний түвшин эрс нэмэгджээ  
Үзсэн: 354 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй