Шууд Chart

Личи жимснээс үүдэлтэй тархи, нугасны өвчнөөр хүүхдүүд нас барж байна

2019-06-18 15:15:23

Энэтхэгт личи жимснээс үүдэлтэй тархи, нугасны өвчнөөр хүүхдүүд олноороо нас барж байна. Сүүлийн 24 цагийн дотор тархи, нугасны хурц үрэвслээр нэмж 20 хүүхэд өөд болж, өмнөд бүсийн Бихар мужид нийт 97 хүүхэд энджээ.

Ням гарагт Энэтхэгийн Эрүүл мэндийн сайд Хаарш Вардхан орон нутгийн эмнэлэг, анагаахын коллежид дөрвөн цаг орчим байх хугацаанд хэвтэн эмчлүүлж байсан гурван хүүхэд нас барсан байна. Нийт 146 өвчтөн эмчлүүлж буй юм байна.

Тархи, нугасны үрэвсэл гэдэг нь өндөр халуурах, татах, хүчтэй өвдөх зэргээр илэрдэг вирусын гаралтай нэгэн төрлийн тархины хаван, хавдар юм байна. Тархины халуун гэдгээр нь хүмүүс мэддэг байна. Саяханаас эхэлсэн энэ өвчний дэгдэлт Хятадын өмнөд нутаг, Энэтхэг, зүүн өмнөд Азид ургадаг личи жимснээс үүдэлтэй гэж тайлбарлаж байна.

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны албаны хүн энэ тухай нутгийн хэвлэлд “Тархи, нугасны цочмог үрэвслийн дэгдэлт мөн бүсийн хэмжээнд саяханаас хэт халсантай холбоотой. Хэт халалтын үеэр 56 хүн нас барсан” гэж ярьжээ.

Мужийн Эрүүл мэндийн хэлтсээс эцэг, эхчүүдэд хүүхдүүдээ наранд тоглуулахгүй байх, хоосон ходоодтойгоор нь унтуулахгүй байхыг зөвлөжээ. Өвчний улмаас энэ сарын 22 хүртэл сургуулиуд ажиллахгүй юм байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Личи жимснээс үүдэлтэй тархи, нугасны өвчнөөр хүүхдүүд нас барж байна   
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй