Шууд Chart

Ойрх Дорнод руу Америкийн 1000 цэргийг нэмж явуулахыг сайшаалаа

2019-06-18 15:25:35

АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шэнахэн Ираны нөхцөл байдалтай уялдуулан Ойрх Дорнод руу Америкийн 1000 цэргийг батлан хамгаалах зорилгоор нэмж явуулах асуудлыг даваа гарагт сайшаалаа. Энэ тухай Пентагоны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

“АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлалын нэмэлт хүч явуулах хүсэлт, АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны тэргүүний зөвлөмж, Цагаан ордонтой хийсэн зөвшилцлийн дагуу нэмэлт мянган цэргийг Ойрх Дорнодын агаарын орон зай, тэнгис, хуурай газар, бүс нутагт үүссэн аюул заналхийллийг эсэргүүцэх батлан хамгааллын зорилгоор илгээх зөвшөөрлийг би гаргаж байна” гэж энэ баримтад тэмдэглэжээ.

Саяхан Ираны хүчин болон тэдгээрийн хяналтад байдаг бүлэглэлүүд халдлага үйлдсэнийг найдвартай, бодитой тагнуулын мэдээлэл баталсан. Эдгээр хүчин нь Америкийн цэрэг дайчид болон бүс нутаг дахь АНУ-ын ашиг сонирхолд аюул заналхийлэл учруулж байна гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шэнахэн мэдэгджээ. Гэхдээ АНУ Ирантай зөрчилдөх сонирхолгүй гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Ойрх Дорнод руу Америкийн 1000 цэргийг нэмж явуулахыг сайшаалаа   
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй