Шууд Chart

Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан 816 хүнд хяналт тавьж байна

2019-06-18 15:27:20

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс "Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хүмүүсийн оргон зайлсан шалтгаан, тэдэнд тавих хяналт хуульд заасны дагуу явагдаж байгаа эсэх"-ийг 2018, 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд шалгалаа.

Дээрх хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон цагдаагийн байгууллагаас хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, хяналт тогтоогдсон нийт 1994 хүнд хяналт тавьж ажилласан бол одоо 816 хүнд хяналт тавьж байна.

Шүүхээс тогтоосон хяналтын хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүн 2018 онд 16 байсан бол 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 7 байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтандбайх хугацаандаа сар тутам бүртгүүлэх, байнга оршин суух газраасаа 7 хоногоос илүү хугацаагаар явах болшүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй 2 хүний ялыг биечлэн эдлүүлэхээр прокуророос дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Шалгалтаар хорих байгууллагаас хоригдлыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон захирамж, зам явах хуудас, холбогдох баримт бичгийг тухайн хүний оршин суух газрын шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлдэггүй, хугацаа хэтрүүлж хүргүүлдэг, оргон зайлсан хүнийг эрэн сурвалжлах, олж тогтоох, ялыг биечлэн эдлүүлэх ажил хангалтгүй, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн болон халдварт өвчтэй хүнийг суллагдах үед нь эрүүл мэндийн байгууллагад мэдэгддэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул зөрчлийг арилгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт прокурорын шаардлага бичиж хүргүүллээ.

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР


Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан 816 хүнд хяналт тавьж байна  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй