Шууд Chart

Нигерийн Кондуга хотод цуврал дэлбэрэлт болжээ

2019-06-18 15:35:59

Нигерийн Кондуга хотод цуврал гурван дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийг хоёр охин, нэг хүү гээд амиа золиослогч хүүхдүүд үйлдсэн байна. Энэ тухай “Си-Эн-Эн” агентлаг мэдээлсэн байна.

Эхний халдлага дэлгэцээр хөлбөмбөг үзэж байсан фанатуудтай зааланд гарчээ. Энэ дэлбэрэлтийг амиа золиослогч хүү үйлдэж, 24 хүн амиа алдсан байна. Үүний дараахан дэлбэрэлт болсон газраас хэдхэн километрийн зайд амиа золиослогч охид дэлбэрэлт үйлдэж, зургаан хүн амиа алджээ. Цуврал алан хядах ажиллагааны үеэр нийтдээ 30 хүн амиа алдаж, 39 хүн шархадсан байна.

Алан хядах ажиллагааны хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байна. Гэхдээ энэ бүсэд “Боко Харам”-ын алан хядагчид халдлага ихээр үйлддэг. Нигери улсад хот тосгодоос хүүхдүүдийг хулгайлж, дайчдын бүлэгтээ элсүүлдэг үзэгдэл цөөнгүй гардаг. Тэд хүүхдүүдийг олон хүнтэй газар амиа золиослоход нь бэлтгэдэг байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Нигерийн Кондуга хотод цуврал дэлбэрэлт болжээ  
Үзсэн: 106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй