Шууд Chart

Ажлын хэсэг хуралдав

2019-06-18 15:47:37

Санхүүгийн зохицуулах хороо, Үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэгдсэн холбоо, Ремакс болон АНУ-д төвтэй Үндэсний Реалторуудын холбооны төлөөллийг 6-р сарын 11-ний өдөр хүлээн авч уулзан, үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа, харилцааг зохицуулсан хууль тогтоомж, дүрэм, журам боловсруулах ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм. 

Харин өнөөдөр СЗХ-ны даргын баталсан, Үл хөдлөх хөрөнгө зуучлалтай холбогдон үүссэн харилцааг зохицуулсан хууль дүрэм журам боловсруулах ажлын хэсэг ээлжит хурлаа зохион байгуулав. Хурлаар ҮХХЗ-ын нэгдсэн холбоо, Ремакс, Үндэсний реалторуудын холбоо болон ҮХХЗ-ын компаниудын саналын дагуу дээрх ажлын хэсэгт дэд ажлын хэсэг гарган хууль боловсруулах ажлыг эхлүүлэх талаар санал солилцож ярилцлаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

 


Ажлын хэсэг хуралдав  
Үзсэн: 90 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй