Шууд Chart

Виза, мастер карт Венесуэлд үйлчлэхгүй

2019-06-18 17:00:33

Виза, мастер картууд Венесуэлд үйлчлэхээ болино. Энэ тухай Венесуэл улсын банкны Ерөнхийлөгч Хозе Хавиер Моралез “Олон улсын төлбөрийн систем виза, мастер картууд Венесуэлийн газар нутагт 2020 оны гуравдугаар сарын 20 хүртэл үйлчилнэ” гэж даваа гарагт мэдээлжээ.

Тэрбээр “АНУ-ын Сангийн яамны виза, мастер карт ашиглах зөвшөөрөл энэ өдөр дуусна. Түүнээс цааш юу болохыг бид мэдэхгүй” гэж ярьсан байна. Венесуэлийн төв банкны захирал мөн төлбөрийн энэ картуудыг хариуцдаг албаны төлөөлөгчидтэй уулзаж, яриа хэлэлцээ хийж байгаа талаараа дурдсан байна.

Өнгөрөгч тавдугаар сарын сүүлд Венесуэлийн нэгэн мэдээллийн хуудсанд энэ хоёр төрлийн картны үйлчилгээ 2020 оны нэгдүгээр сараас зогсоох гэж байгаа учраас төв банк нь үндэсний төлбөрийн систем хөгжүүлж эхэлсэн тухай мэдээлж байсан байна.

Сүүлийн хэдэн жил үргэлжилсэн мөнгөний ханшийн уналтаас болж энэ улс нийгэм, эдийн засгийн гүн хямралд ороод байгааг хэвлэлүүд мэдээлсээр байна. Олон улсын валютын сангаас энэ оны сүүлч гэхэд Венесуэлийн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналт буюу инфляци 10 сая хувьд хүрнэ гэж тооцоолоод байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Виза, мастер карт Венесуэлд үйлчлэхгүй   
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй