Шууд Chart

Адмирал Давидсон Монголын Энхийг сахиулагчдад талархал илэрхийлэв

2019-06-18 19:47:58

Манай улсад ажлын айлчлал хийж буй Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Давидсоныг энэ сарын 17-ны өдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Н.Энхболд "Хааны эрэлд-2019" энхийг дэмжих олон улсын сургуулийн нээлтэд оролцох гэж буйд талархал илэрхийлээд хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа бүх түвшинд хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн. Ялангуяа, энхийг дэмжих чадавхийг дээшлүүлэх чиглэлд бүх талын туслалцаа үзүүлж ирснийг онцлон тэмдэглэсэн юм. Харин адмирал Давидсон Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд манлайлан оролцож байдагт талархал илэрхийлж, монгол цэргүүдийн ур чадвар, сахилга бат, бэлтгэлжилт сайн байдаг талаар ярилаа.

Уулзалтаар талууд Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид уламж өргөжүүлэх хөгжүүлэх ямар чиглэлүүд байгаа талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Адмирал Давидсон Монголын Энхийг сахиулагчдад талархал илэрхийлэв  
Үзсэн: 116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй