Шууд Chart

Д.Цогтбаатар: Хар тамхи тээвэрлэж байгаад баривчлагдан шалгагдаж байгаа Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан

2019-06-19 06:17:10

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 18-ны өдрийн хуралдаанд Байнгын хорооны тогтоолын дагуу авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тус яамны боловсон хүчний томилгоотой холбоотой асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр мэдээлэлдээ, Их хэмжээгээр хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д баривчлагдан шалгагдаж буй, Турк улсын Станбул хотод суугаа ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан. Тус улсын хууль, шүүхийн байгууллагын шалгалтын үр дүнгээс хамаарч зохих арга хэмжээг тухайн үед нь авна гэж байлаа.

Мөн Дипломат албаны тухай хууль, дипломат ажилтны сахилгын тухай дүрэм, байгууллагын дотоод журам, дипломат төлөөлөгчийн газар томилогдсон дипломат болон үйлчилгээ, техникийн ажилтнуудтай байгуулдаг томилолтын гэрээнд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлдөг эм, тамхи зэргийг хувийн ашиг хонжоо олох зорилгоор тээвэрлэх, аливаа улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Монгол Улсын дипломат албаны нэр хүндэд харш, ноцтой зөрчилд тооцон дипломат албанаас халдаг. Ийнхүү халдаг нь тухайн ажилтныг дипломат албанд буцаан авахгүй байх үндэслэл болдог эрх зүйн зохицуулалт байгаа. Эдгээр зохицуулалтын дагуу тухайн албанд хариуцлага алдсан ажилтнуудыг  дипломат албанаас халж ирсэн бөгөөд цаашид хариуцлага тооцож ажиллана гэдгийг сайд мэдээлэлдээ онцолсон. 

Дипломат төлөөлөгчийн газар ажиллах хугацаандаа мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэл, хэрэг зөрчилд холбогдож байсан боловч төрийн  албанд үргэлжлүүлэн ажиллаж байсан албан тушаалтнуудыг шалган тогтоож, төрийн албанаас нэн даруй чөлөөлөх хүрээнд ажиллаж байна. Түүнчлэн энэ хүрээнд гадаадад биечлэн саатуулагдан шалгагдсан гурван ажилтан байгаагаас хоёр нь халагдсан бөгөөд нэгийг нь шалгаж, халах арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ эрх зүйн туслалцааны гэрээний дагуу Польшийн талаас манай эрх бүхий байгууллагад хандан лавлагаа авч байсан дээрх төрлийн хэрэг зөрчил үйлдсэн гэх хүмүүсийн асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Мөн УИХ-ын холбогдох Байнгын хороотой хамтран Гадаад харилцааны яамны нийт албан хаагчдын томилогдсон шийдвэрийг нягтлан шалгах ажлыг зохион байгуулна гэж байлаа. 


Д.Цогтбаатар: Хар тамхи тээвэрлэж байгаад баривчлагдан шалгагдаж байгаа Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан  
Үзсэн: 1452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-19 16:11
Хот хөдөөдөөч биш байхаа. Намын нэр барьсан, ИХ-ын гишүүд, сайд дарга нарын танил тал эсвэл тэдний хамаатан садангууд ар өврийн хаалга татааа түлхээсээр албан тушаалд томилж байгаагаас ийм зүйл болж байна. Одоо албат тушаалд очиж байгаа хүмүүсийн дийлэнх нь ажлаа хэрхэн шударга үнэн хийх вэ гэхээсээ яаж өөрт ашигтай эргүүлж, яаж идэж уух тухай боддог болсон байна. Ямарч бизнесгүй атал хэдэн тэр бумын хөрөнгөтөй болж баяжсан төрийн албан хаагчид үүний тод жишээ болж байна. Үндэсгүй бажигчдын хөрөнгийг хураах хэрэгтэй. Тэгж байж шударга ёс тогтоно.
Зочин [127.0.0.xxx] 2019-06-19 12:04
Halsan genvv tom gawya bguuljdee halah bitgii hel alah bagadhaar yum bishvv Tsogtbaataraa
Зочин [127.0.0.xxx] 2019-06-19 10:58
Одооны хулгай хийж баян болж өссөн бус хотын элит амьдарлаар нэг л байр нэг л сургуульд боловсорсон хүмүүсээ одоо дэмжнээ. Тийм амьдралтай хүмүүс албан тушаал мөнгө гэж явахгүй ихэнх нь гадаадад ажиллаж амьдарч бна. Хөдөөний хачин хүмүүсийн амьдарлаас залхаж бна.
Зочин [127.0.0.xxx] 2019-06-19 10:24
Ийм хогын юмнуудыг ар өврийн хаалга,авилга,танил талаараа ажилд авч улс эх орны нэр нүүрийг дэлхий ертөнцөөр нэг гутаасаныхаа төлөө олон долоон юм хуцалгүй чи өөрөө нэн даруй зайлаач

Бидэнтэй нэгдээрэй