Шууд Chart

Хар тамхитай тэмцэх алба 33 албан хаагчтай ажиллаж байна

2019-06-19 06:27:00

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 18-ны өдрийн хуралдаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ, Байнгын хорооны тогтоолд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албыг бэхжүүлэх, бүтэц орон тоог нэмэгдүүлэх болон иргэдэд хар тамхи болон түүнтэй холбоотой гэмт хэргийг талаар мэдээлэл олгох чиглэл тусгагдсан байсан.

Одоогоор Хар тамхитай тэмцэх алба 33 албан хаагчтай ажиллаж байгаа бөгөөд цаашид улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй  тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэхэд бүтэц, орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Эхний ээлжинд 26 албан хаагчийн орон тоог нэмэх шаардлагатай байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандсан байгаа гэв. Шаардлагатай байгаа 26 албан хаагчийн орон тоо нь хил, боомт дагуу чиглэл хариуцах, урьдчилан сэргийлэх ажил болон энэ төрлийн гэмт хэрэг, нөхцөл байдлын судалгаа хийх чиглэлээр ажиллах орон тоо гэдгийг тодотгож байлаа. 

Мөн 2019 оны 6 дугаар сарын 17-нд Польшийн прокурорын байгууллагаас хоёр улсын эрх зүйн туслалцааны актын дагуу ирүүлсэн мөрдөн байцаагчийн даалгаварыг хүлээн авч, нийт Монголд байгаа 70 иргэнтэй холбоотой асуудлыг тодотгох санал ирснийг судалж, Польш улсад албан ёсны хариуг нь өгсөн. Одоо гадаад харилцааны яамнаас ирүүлсэн 69 хүнд холбогдох асуудалд хэрэг бүртгэл нээгээд, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна гэдгийг цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал  мэдээлэлдээ онцолсон байна. 


Хар тамхитай тэмцэх алба 33 албан хаагчтай ажиллаж байна  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй