Шууд Chart

УДЭТ 22, 23-нд“Хайрын виз” “олгоно”

2019-06-19 09:08:43

Улсын драмын эрдмийн театр соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэ дүр төрх, шинэ тавилттай өөрийн тайзнаа дахин амилуулж байгаа. Тус жүжгийг М.Батболд найруулсан бөгөөд гол дүр Жаргалд залуу жүжигчин Т.Сэргэлэн, Цэнгэлд О.Майдарравжаа, Сүндэрт П.Мягмарсүрэн, Ануд Ц.Цэлмүүн тоглож байгаа бөгөөд гавьяат жүжигчин Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин М.Түвшинхүү нар туслах дүр бүтээнэ.

Орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн “Хайрын виз” жүжигт  хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусч, хүмүүс хэрхэн бие биеэсээ төөрч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлдэг.

.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

УДЭТ 22, 23-нд“Хайрын виз” “олгоно”  
Үзсэн: 89 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй