Шууд Chart

Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ой маргааш тохионо

2019-06-19 09:39:31

Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ой маргааш буюу 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тохионо. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулж байсан түүхтэй.

Түүхт 15 жилийн ойг тохиолдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хэмжээнд алба сурталчлах болон гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, өдөрлөгийг зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ой маргааш тохионо  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй