Шууд Chart

АНУ-аас олон сая хууль бус цагаачийг албадан гаргана

2019-06-19 10:17:51

АНУ-ын цагаачлал, гаалийн цагдаагийн албаныхан ирэх 7 хоногоос олон сая хууль цагаачийг албадан гаргаж эхлэх гэж байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон нийтийн сүлжээ  Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын төрийн тэргүүн Гватемал улс гуравдагч орны иргэдийг хүлээн авч байршуулах гэрээг байгуулахад бэлэн байгааг мэдээллээ. Цагаан ордны тэргүүн Мексикийн эрх баригчид цагаачлалын хуулиа чангатгаж байгааг талархан хүлээн авч байгаагаа ч илэрхийлсэн. Харин Конгресс дахь Ардчилсан намынханд хандаж цагаачлалын бодлогын шинэтгэлтэй холбоотой асуудлаар зөвшилцөлд  хүрэхийг дахин уриалаад  байна.

Тэрээр  энэ шинэтгэл Конгресс дэмжигдчихвэл хилийн хямрал удахгүй эцэс болох боломжтойг онцолж байлаа. Үүний өмнө Мексикийн дотоод  хэргийн яамны  цагаачлал,  хүний эрхийн асуудал эрхэлсэн  орлогч сайд Алехандро  Энсинас АНУ-д  орогнох эрх авахыг чармайж байгаа 50 мянга орчим хууль бус цагаачийг ойрын хэдэн сарын дотор  албадан гаргаж магадгүй хэмээн тооцоолсноо мэдээлсэн юм.

Мөн Мехико Вашингтоны тохиролцооны дагуу гуравдагч орнуудын цагаачдын бичиг баримтыг АНУ-д  судалж байх хооронд тэднийг Мексикт байрлуулах  юм байна. Өнгөрсөн 6 дугаар сарын 7-ны өдөр Вашингтонтой байгуулсан гэрээ ёсоор бол Мексикийн талд хууль бус цагаачдыг АНУ-ын нутаг дэвсгэр рүү нэвтрүүлэхгүй байх  бүхий л арга хэмжээнүүдийг авах юм. Үүний тулд  Мексикийн үндэсний гвардийн анги нэгтгэлүүдээ  өмнөд хил  дээрээ татан байршуулах юм байна. тэд  хууль бус цагаачдаас гадна хүний наймаа эрхлэгч бүлэглэлийнхэнтэй тэмцэх үүрэг аваад байгаа юм байна. Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар АНУ дахь хууль бус цагаачдын тоо өнөөдөр 12 саяд хүрчхээд байгаагийн ихэнх нь  Мексик, Төв Америкийн  улс орнуудын  иргэд  юм байна. 


АНУ-аас олон сая хууль бус цагаачийг албадан гаргана  
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй