Шууд Chart

Дээд боловсролын багш нарын мэдлэг заах арга барилыг сайжруулах сургалт эхэллээ

2019-06-19 10:03:24

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэл төсөл Сингапурын политехникийн институт хамтран 2015 оноос олон улсын инженерийн боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын арга зүйг сайжруулах CDIO  сургалтыг зохион байгуулж, дээд боловсролын багш нарын мэдлэг ур чадвар, заах аргыг сайжруулах ажлыг зохион байгуулж ирсэн. Энэ удаад “Үр дүнд суурилсан боловсрол-CDIO” сургалтыг өнөөдөр Шинжлэх ухаан технологийн их сургууль дээр эхлүүллээ.

Багшийн заах арга зүйн чадамжийг дээшлүүлэх сургалтад Монгол Улсын тэргүүлэх төрийн өмчийн зургаан их сургуулийн 150 багш хамрагдаж байна.

Сургалтыг нээж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан хэлсэн үгэндээ, Дээд боловсролыг чанаржуулах, төгөлдөржүүлэхэд төрөөс бодлогын олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 4 дүгээр сард зохион байгуулсан Багш нарын VII их хурлаас Дээд боловсролын багшийн хөгжлийн төвтэй болох шийдвэр гарсан. Иймд та бүхэн 21-р зууны бүтээлч ур чадвартай, эерэг хандлага, төлөвшилтэй, манлайлагч, нийгмийн эрэлтэнд нийцсэн цогц чадамжтай “Сэтгэгч”, “Зохиогч”, ”Бүтээгч”, “Хэрэгжүүлэгч” мэргэжилтэн бэлтгэх арга зүйд шинэчлэл хийхээс гадна сурсан мэдсэнээс Багшийн хөгжлийн төвөөр дамжуулан түгээн дэлгэрүүлж, манлайлан ажиллах үүрэг хүлээх болно гээд амжилт хүслээ.

Сургалтыг инженерийн боловсролын шинэчлэлээрээ дэлхийд тэргүүлж буй Сингапурын политехникийн институтын багш нар удирдан явуулж байна. Салбар яамны зүгээс дээд боловсролын багш нарын заах арга зүйг сайжруулах нь  урт хугацаанд чадварлаг, дэлхийн жишигт нийцсэн мэдлэгтэй боловсролтой залуу үеийг бэлтгэх үндэс болно гэж үзэж байна. 

 

 


Дээд боловсролын багш нарын мэдлэг заах арга барилыг сайжруулах сургалт эхэллээ  
Үзсэн: 84 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй