Шууд Chart

Бөхийн галууд хаана, хаана гарч байна вэ

2019-06-19 10:53:02

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадам болоход хэдхэн хоног үлдлээ.

Энэ цаг үед хүчит бөхчүүд тус тусын галдаа гараад байна. Иймд аль аль аймгийн бөхчүүд хаана гарч байгааг уншигч танаа сонирхуулья.

Өвөрхангай

Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд Түргэний гол, Бугын сангийн аж ахуйд бэлтгэлдээ гарчээ. Уг галд улсын заан Т.Санчир, улсын начин Б.Сангисүрэн нараар ахлуулсан 50 гаруй бөх гарчээ.

Увс

“Увс нуур” дэвжээг улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат нар ахлан уламжлал ёсоор Харзтайн амралтад гараад байна. Галын дасгалжуулагчаар улсын гарьд Б.Гантогтох томилогджээ. Улсын отгон аварга Н.Батсуурь, улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс, улсын харцага Т.Баасанхүү тэргүүтэй хүчтэн бэлтгэлээ хангаж байна.  

Баянхонгор

Улсын харцага Д.Батболдоор ахлуулсан “Их богд” дэвжээний бөхчүүд Бугын сангийн аж ахуй орчимд гараад байгаа бөгөөд тэдэнтэй улсын начин А.Алтанхуяг нараар ахлуулсан Дундговийн бөхчүүд айлсчээ. Тэнд улсын харцага Н.Золбоо, улсын начин Ж.Чулуунбат нарын зэрэг “Хонгор нутаг” дэвжээний галын бүрэлдэхүүнд улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, цэргийн арслан Ц.Жамбалдорж тэргүүтэй 30-аад бөх бэлтгэлээ базааж байна.

Сэлэнгэ

Сэлэнгэ аймгийн “Таванхан” дэвжээний бөхчүүдийг уламжлал ёсоор улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахалж, энэ жил “Алдар” спорт хорооны бөхчүүдтэй хамт Тавантолгойд бэлтгэлээ хийж эхэлжээ. Энэ галд улсын заан Ч.Баянмөнх, улсын харцага Б.Одгэрэл, улсын начин Б.Дэлгэрсайхан тэргүүтэй 40 гаруй бөх багтжээ.

Булган

Анхдагчдын өлгий гэгддэг Булган аймгийн бөхчүүд хоёр галд хуваагдсан бөгөөд эхнийхт нь улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нараар ахлуулсан бүрэлдэхүүн Бүрэгхангай уулынхаа өвөрт гарсан байна. Харин улсын начин И.Ёндонсамбуугийн ахалсан хэсэг “Хайрт хаан” амралтын газар гарчээ.

Баян-Өлгий

“Увс нуур” галыг түшиглэж гардаг байсан “Өлгийн хүчтэн” гал өнгөрсөн жилээс тусдаа гал болж Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Харзтайн аманд байрлах “Хас Өргөө” амралтын газар наадмын бэлтгэлээ эхлүүлжээ. Энэ жилээс улсын заан Д.Одгэрэл дасгалжуулагчаар нь ажиллаж, аймгийн хурц арслан К.Ханатаар ахлуулжээ. Үүнд улсын начин Б.Баатарцол, Б.Серик, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан Н.Мустафа, М.Еркебулан, Т.Ерболат, аймгийн заан С.Жиенхан, С.Бат-Үүл, аймгийн харцага Б.Төмөрбаатар, Д.Бейбит, А.Айбек, С.Заманбек тэргүүтэй 40 гаруй бөх бэлтгэл сургуулилтаа эхлүүлээд байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бөхийн галууд хаана, хаана гарч байна вэ  
Үзсэн: 973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Тбтб [127.0.0.xxx] 2019-07-01 10:50
Өнөө жил архангай хүү түрүүлгээ харж л байгаарай...
Зочин [127.0.0.xxx] 2019-06-20 12:45
увсаас бөх түрүүлэхгүй бүү горьд
Зочин [127.0.0.xxx] 2019-06-19 23:30
Содном түрүүлж аварга болно гэж шоонд бууж байхиин
ok [127.0.0.xxx] 2019-06-19 22:15
Энэ жилийн наадмаар увсаас бөх түрүүлж орон даяар цэнгэлдэх даяар аа увс нуур аа дуулнаа монголчууд аа. Төрийн ордонд Ю. Цэдэнбал нь байдаг юм, Төв театрт Түмэндэмбэрэл нь байдаг юм , Төв цэнгэлдэхэд Х.Баянмөнх нь босоо байдаг юм даа гэдэг үг Нэг үе хамаг монгол даяар шуугиулж байлаа даа удахгүй ийм цаг ирнээ ирнэ.
Зочин [127.0.0.xxx] 2019-06-19 21:34
За Баян өлгийн Бат-Үүлээ дэмжинээ !
Зочин [127.0.0.xxx] 2019-06-19 19:58
Энэ жилийн наадмаар увсаас бөх түрүүлж орон даяар цэнгэлдэх даяар аа увс нуур аа дуулнаа монголчууд аа. Төрийн ордонд Ю. Цэдэнбал нь байдаг юм, Төв театрт Түмэндэмбэрэл нь байдаг юм , Төв цэнгэлдэхэд Х.Баянмөнх нь босоо байдаг юм даа гэдэг үг Нэг үе хамаг монгол даяар шуугиулж байлаа даа удахгүй ийм цаг ирнээ ирнэ.

Бидэнтэй нэгдээрэй