Шууд Chart

Холимог тулааны аваргууд энэ сарын 22-нд тодорно

2019-06-19 11:21:45

Холимог тулааны “MFC” холбоо, “SPS” телевиз хамтран хоёр дахь олон улсын тулаанаа энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна. Оны эхэнд болсон анхны тэмцээнд Кахастан, Тувагаас тамирчид ирж байсан бол энэ удаад БНХАУ, Кыргызстаны шилдэг тулаанчид ирэх аж.

Тэмцээний сүүлчийн буюу гол тулаан 70кг-ийн жинд болж, аваргын бүсний төлөө М.Нандин-Эрдэнэ, Н.Отгонбаатар нар өрсөлдөнө.

ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын албан хаагч, АНУ-ын “Dragon House” холбооны аварга Н.Отгонбаатарын хувьд чөлөөт бөхийн суурьтай, холимог тулаанаар 4-1-1 амжилттай яваа.

Харин түүний эсрэг хүч үзэх М.Нандин-Эрдэнэ 2007 онд Улаанбаатарт болсон сонирхогчдын боксын Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ. Тэрбээр сүүлийн 10 орчим жилийн хугацаанд БНСУ-д ажиллаж, амьдрахын хажуугаар “Road FC” холбоонд тулалдаж байгаа юм. М.Нандин-Эрдэнэ холимог тулаанаар 8-6 гэсэн амжилттай явна.

Уг тэмцээнд О.Пүрэв, Д.Батгэрэл, С.Хүрэлбаатар, А.Тэмүүлэн нар гадны тулаанчдын эсрэг босно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Холимог тулааны аваргууд энэ сарын 22-нд тодорно  
Үзсэн: 285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-20 01:56
nögöö Batsuuri avargaa oruulaa...

Бидэнтэй нэгдээрэй