Шууд Chart

БЗД-ийн ЭМТ “Open toilet” аянд нэгдлээ

2019-06-19 11:50:54

Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Open toilet” аяныг санаачилж, нэг сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Аяны зорилго нь албан байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвүүд, үйлчилгээний байгууллагууд иргэдээс нойлын төлбөр хураамж авалгүйгээр зөв боловсон үйлчилгээ үзүүлж, хотын соёлыг төлөвшүүлэхийг уриалж байгаа юм.

“Open toilet”  аян бол нийгмийн оролцоонд түшиглэсэн сайн дурын арга хэмжээ юм. Энэхүү аяныг БЗД-ийн ЭМТ дэмжин харьяа, салбар амбулаториуд болон өрхийн ЭМТ-үүдийн ариун цэврийн өрөөг нээлттэй ажиллуулж байна.  Харин иргэд та бүхэн соёлтой, зөв боловсон үйлчлүүлж, дараагийн үйлчлүүлэгчээ хүндлэх нь чухал. Мөн аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс гарын ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй гэдгийг дахин сануулъя.


БЗД-ийн ЭМТ “Open toilet” аянд нэгдлээ  
Үзсэн: 92 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй