Шууд Chart

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт ирэх сарын 1-ээс эхэлнэ

2019-06-19 12:15:27

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоногийг 2019 оны 07 сарны 01-нээс 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.
21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төвуудэд 32400 хүн тун вакциныг хүргүүлээд байна. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан, хамрагдах юм.
Дархлаажуулалтад:

• Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад;
• Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд;
• Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид;
• Бүх шатны эрүүл байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад;
• Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдана.


Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт ирэх сарын 1-ээс эхэлнэ  
Үзсэн: 231 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй