Шууд Chart

Б.Амарзаяа, Г.Халиунаа нар Шинэ Зеланд, Ираны сэлэмчдийг ялав

2019-06-19 12:50:28

Туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-19-нд Японы Чиба хотноо явагдаж байна.

Монгол Улсын шигшээ багийн зургаан тамирчин, нэг дасгалжуулагчийн хамт тус тэмцээнд оролцож буй.

Уг тэмцээний өмнө (зургаадугаар сарын 4-10-нд) Японы Имабэцү хотод хамтарсан бэлтгэл хийгээд тэмцээндээ оролцсон юм.

Энэ удаагийн тэмцээний эхний ялалтыг Б.Амарзаяа, Г.Халиунаа нар Шинэ Зеланд, Ираны сэлэмчдийг тус бүр 5:4-өөр ялаад байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Амарзаяа, Г.Халиунаа нар Шинэ Зеланд, Ираны сэлэмчдийг ялав  
Үзсэн: 87 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй