Шууд Chart

“Тоонот” студи цомгийн баяраа тэмдэглэнэ

2019-06-19 12:58:19

Орчин үеийн хөгжим, тэр дундаа хип хопт дурлагсад “Тоонот” нэрийг андахгүй болсон биз ээ.

Тус студитэй хамтран ажиллаагүй хип хоп хамтлаг, реппер бараг үгүй. Хит болсон олон дуу энэ студиэс “мэндэлсэн”. “Тоонот” студи өнгөрсөн жилээс шинэ, залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, сонирхолтой уран бүтээлүүд хүргэж буй.

Тус студи хөгжмийн найруулагч, дууны инженер Э.Дэлгэрмөрөн, продюсер, реппер Desant буюу Г.Батболд, дуучин Jason (Б.Баяржавхлан), реппер OZ-trip (Э.Золбоо), Bilgang (Э.Билгүүн) нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээл туурвиж байна.

Түүнчлэн тэдний студийн харьяа “Big deal” дүрс бичлэгийн студи үйл ажиллагаагаа явуулж буй.

“Тоонот” студиэр овоглож буй уран бүтээлчид хамтарсан цомог гаргаснаа энэ баасан гарагт сонсогчдод танилцуулахаар төлөвлөжээ.

“Toonot volume 1” нэртэй эл цомог 10 дуутай бөгөөд продюсероор нь реппер Desant ажилласан аж.

Тэд цомгийн баяраа “Хар сувд”-д тэмдэглэхээр болжээ. Баярыг нь хуваалцахаар бүх хип хоп хамтлаг, реппер ирэх гэнэ. Мөн Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Дорнод зэрэг аймаг, ӨМӨЗО, ОХУ-ын Буриад Улсын сонсогчдод хүргэхээр төлөвлөж буй. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Тоонот” студи цомгийн баяраа тэмдэглэнэ  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй