Шууд Chart

"Аман соёлын аялгуут үдэш” болно

2019-06-19 13:02:42

Өнөөдөр 17.00 цагт Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа Төв Азийн өргөмжлөлт, Зууны манлай туульч, Монгол Улсын төрийн ерөөлч, “Хүүхдийн паркийн үлгэрч” гэгддэг СТА Б.Баярмагнай соёлын биет бус өвийн Эх хэл болон аман соёлын илэрхийллийн ай савын 8 төрлөөр "Аман соёлын аялгуут үдэш” лекц концертыг өргөн олонд барих гэж байна.

Тус мастер класс арга хэмжээгээр өвлөн уламжлагч маань, магтаал хэлж, хотгойд, буриад болон Жангар туулиас хайлж, бэнсэн үлгэр, хошин шог холбоо үг, дайралцаа, мэтгэлцээ үг, малын уриа дуудлага хэлж, ардын шог дуу дуулж, ХХ зууны яруу найргийг бэнсэн үлгэрийн хэлбэрээр ярьж, ерөөл өргөж сонирхуулах юм.

Үндэсний өв соёлоо сонирхож, таньж мэдэхийг хүссэн бүхнийг урьж байна!
Зохион байгуулагч: ЗГХА Соёл, урлагийн газар, Монгол улсын хүүхэлдэйн театр, "Тэмүүлэл рекорд" ТББ, соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчид.


"Аман соёлын аялгуут үдэш” болно  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй