Шууд Chart

Ази тивийн улс орнууд хамтдаа сүрьеэгийн эсрэг тэмцэнэ

2019-06-19 13:21:23

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор жил бүр бүртгэгдэж байгаа сүрьеэгийн шинэ өвчлөл 10 саяд хүрчээ. Үүний 60 хувь нь Ази тивээс бүртгэгдэж  байна гэсэн судалгааг гаргасан байдаг. Монгол улс бүс нутгийнхаа улс орнуудыг уриалж “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хоёр дахь удаагаа эх орондоо зохиож байна.

Энэ удаагийн хуралд оролцож байгаа улс орнууд өөрсдийн орны сүрьеэгийн өвчлөлөөс сэргийлэх чиглэлээр баримталдаг бодлого, ололт амжилт, судалгаа, шинэ аргачлал зэргийг хуваалцаж туршилгаа солилцож байгаа нь үр дүнтэй шийдэлд хүргэнэ гэж хурал зохион байгуулагчид онцолж байлаа.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн тандалт судалгааны албаны  дарга Энхмандах ярилаа. Энэ удаагийн хуралд Ази тивээс БНСУ, ОХУ, БНХАУ, БНАСАУ, Япон зэрэг улусуудын төлөөлөл болсон 100 гаруй эрдэмтэн, судлаач эмч мэргэжилтнүүд оролцож байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Ази тивийн улс орнууд хамтдаа сүрьеэгийн эсрэг тэмцэнэ  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй