Шууд Chart

Борис Жонсон дараагийн ерөнхий сайд болоход ойрхон байна

2019-06-19 13:45:04

Британийн гадаад хэргийн сайд асан Борис Жонсон дараагийн ерөнхий сайд болоход ойрхон байна. Тэрээр мягмар гарагт Британийн эрх баригч Консерватив намынхны дунд болсон намын шинэ даргын өрсөлдөөний 2 дахь шатны санал хураалтаар 40 хувийн дэмжлэг авсан байна. Өөрөөр хэлбэл, төлөөлөгчдийн танхим дахь Консервативчууд дунд болсон энэ санал хураалтад Брекситийн нүүр царай гэгддэг энэ улс төрч 313 саналын 126-г авч тэргүүлсэн байна.

Жонсоны дараа одоогийн Гадаад хэргийн сайд Жереми Хант шинэ ерөнхий сайд болох өрсөлдөөний 2 дугаарт орсон бол, 3 дугаарт Британийн Байгаль орчны сайд Майкл Гүүв, 4 дүгээрт Олон улсын хөгжлийн асуудал хариуцсан сайд Рори Сюард,5 дугаарт Дотоод сайд Сажид Жавид нар жагсаж Борис Жонсонтой өрсөлдөж байна. Тэд Консерватив намын даргын өрсөлдөөнд тунах 2 нэр дэвшигчийг тодортол өрсөлдөх юм.Өнөөдөр буюу лхагва гарагт 3 дахь шатны шалгаруулалт болно.

Гэх мэтээр намын дарга болсон улс төрч Британийн дараагийн ерөнхий сайд болно.

Хоёр дахь шатны санал хураалт болохоос өмнөхөн Борис Жонсон мягмар гарагт BBC агентлагаас явуулсан мэтгэлцээнд оролцох үеэрээ Британийг тогтоосны дагуу “10 дугаар сарын 31-н гэхэд Европын холбооноос гаргана, ингэх цорын ганц арга зам нь гэрээгүйгээр гарахад бэлдэж, худалдааны шинэ гэрээ байгуулахад анхаарах явдал” хэмээн өмнө хэлж байсан амлалтаа давтаж байсныг Ройтерс иш татжээ.

Түүний сонгуулийн ажил харьцангуй нам жим байгаагаас гадна, эхний шатны санал хураалтын дараахан явуулсан мэтгэлцээнд ч гадаад хэргийн сайд асан Борис Жонсон оролцохоос татгалзсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Борис Жонсон дараагийн ерөнхий сайд болоход ойрхон байна  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй