Шууд Chart

Пентагон Ойрх Дорнод руу нэг мянган цэрэг нэмэлтээр илгээхийг дэмжлээ

2019-06-19 14:01:39

АНУ Оманы буланд үүссэн хурцадмал нөхцөл байдалтай холбоотойгоор батлан хамгаалах үүрэг гүйцэтгүүлэх нэг мянга гаруй цэргийн албан хаагчаа Ойрх Дорнод руу илгээх гэж байна. АНУ-ын батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан энэ алхмыг дэмжсэн тухай тус яамны хэвлэлийн албаныхнаас мэдэгдээд байгаа.

Энэ хооронд АНУ-ын цэргийнхэн Оманы  буланд халдлагад  өртсөн  газрын тос тээвэрлэгч Кокука  Коуражес хөлөг онгоцноос дэлбэрч амжаагүй  минийг  буулгаж  байгаа  Ираны  Исламын хувьсгалыг хамгаалагч  корпусын мэдлийн  хөлөг онгоцны зургуудыг нийтэд ил болгосон  байна. Иран Оманы  булан дахь энэ халдлагад холбоотойг гэрчлэх  энэ зургуудыг  АНУ ын зэвсэгт хүчний  Төв командлалын хэвлэлийн  албанаас нийтэлсэн  байна.

Мөн зургууд дээрээс  Кокука Коурежес  хөлөг онгоцонд  дэлбэрэлтийн уршгаар гэмтэл учирсныг харж  болохоор  байгаа юм байна. АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний нисдэг тэрэгнээс авсан зургууд өнгөрсөн 7 хоногт гарсан энэ халдлагад Ираны Исламын хувьсгалыг хамгаалагч корпусынхан холбоотойг гэрчилж байгааг Пентагон мэдэгдэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пентагон Ойрх Дорнод руу нэг мянган цэрэг нэмэлтээр илгээхийг дэмжлээ  
Үзсэн: 98 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй