Шууд Chart

Украины шинэ ерөнхийлөгч салан тусгаалагчидтай шууд яриа хэлэлцээ хийхгүй гэв

2019-06-19 14:13:48

Украины  Ерөнхийлөгч Владимир Зеленский Францын Төрийн тэргүүн Эммануэль Макронтой уулзах үеэрээ Киев  дангаар тусгаар тогтнолоо зарласан бүгд найрамдах улсуудтай шууд яриа хэлэлцээ хийхэд бэлэн биш байгааг илэрхийлсэн байна. Тэрээр Минскийн форматаар  яриа хэлэлцээнд нэгдэж гал зогсоохыг дэмжиж байгаагаа харин мэдэгдсэн  байна.

Энэ тухайгаа Францын төрийн тэргүүнтэй хийсэн уулзалтынхаа дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр онцлон мэдэгдсэн юм.  Бид салан тусгаарлагчидтай шууд яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна хэмээн тэрээр тэмдэглэн хэлсэн юм. Гэвч Дээд Радад түүний энэ мэдэгдлийг шүүмжлэгчид гарч байна. Парламентын гишүүд Донбасстай шууд яриа хэлэлцээ хийхэд  бэлэн биш байгаа нь  хямрал мөргөлдөөнийг шийдэх боломжуудаас татгалзаж байна гэсэн үг хэмээн буруушааж байна.

Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Франц, Герман, Орос, Украины төлөөлөгчид оролцдог Нормандын яриа хэлэлцээг сэргээх нөхцлүүдийг нэрлэсэн юм. Үүнд  олзлогсдоо суллах, Оросын хил зөрчсөн хэргээр саатуулагдсан Украины далайчдыг эх оронд нь буцаах, Донбасст  гал зогсоож, галын шугамаас цэргүүдээ татах шаардлагууд багтаж байгааг мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украины шинэ ерөнхийлөгч салан тусгаалагчидтай шууд яриа хэлэлцээ хийхгүй гэв  
Үзсэн: 110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй