Шууд Chart

Баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ явуулах хүсэлтэй аж ахуйн нэгжийн материалыг авч эхэллээ

2019-06-19 14:14:47

Улсын их баяр наадмын үеэр Хүй долоо худгийн Соёл, урлагийн талбайд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийг хүлээн авч эхэлсэн байна.

Соёл, урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоом, кофе шопийн үйлчилгээний зөвшөөрөл хүссэн хүсэлт, холбогдох материалыг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын байранд хүлээн авч байна.

Хаяг: Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Энх тайван найрамдлын ордон 2 давхарт 202 тоот өрөө.

Худалдаа, үйлчилгээ явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Үүнд:
1. Аж ахуйн нэгж бол албан хүсэлт, иргэн бол өргөдөл
2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /иргэний үнэмлэхний хуулбар/
3. Худалдаалах бараа бүтээгдэхүүн, хөдөлгөөнт тоглоомын танилцуулгыг А4-ийн хэмжээтэй бэлтгэн авчрах. Жич: Ашиглах талбайн хэмжээг тодорхой заасан байна.
4. Хөдөлгөөнт тоглоомын аюулгүй ажиллагааны талаар холбогдох байгууллагаас гаргуулсан дүгнэлт./ Харъяа дүүргийн онцгой байдлын алба болон мэргэжлийн хяналтын байгууллагаас/

Холбогдох утас: 8820-5242, 9110-6888
Шалгарсан аж ахуйн нэгж, иргэдийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр олон нийтэд зарлана.


Баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ явуулах хүсэлтэй аж ахуйн нэгжийн материалыг авч эхэллээ  
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй